УИХ-ын гишүүн Н.Учрал хайртай гэргийн хамт олон сарын дараа зураг авахуулж, олныг гайхшруулсан юм.
Тэрээр танигдахын араггүй турж Тимон төрхөөрөө эргэн ирсэн.
Гэргий Ч.Сэлэнгэ дүүгийнхээ бичсэн постыг уншаад уйлжээ.
Түүний дүү “Жаргахад хань, зовоход ч хань үлддэг хорвоо
энэ зургийг оруулах нь бас энэ тухай бичих нь зөв буруу эсэхийг мэдэхгүй л юм. Гэхдээ л бичмээр санагдаж байна.
Оршлоо эхэнд нь шигтгэе. Эмнэлэгт цодгор хүүхэн гүйгээд байна гээд гайхаад байсан хүмүүст.
Сурах зүйл ихтэй, түшигтэй, дотно санагдах энэ хүнийг 2008 онд хотод оюутан болж ирээд жаахан мэддэг болж, хүндэлдэг болж, лекцүүдэд нь очиж орон нутгийн тодотголтой оюутан /оюутан арайхан болж чадаагүй gap year үе байлаа/ надад нилээд хүч өгч билээ. 2010 онд фэйсбүүкэд элсч энэ цагаас хойш оруулсан пост, уриалгад лайк дарж, харж дуурайж, бас бахархаж байв. 2014 онд найз залуутай болоод л бахархдаг, дуурайдаг хүн залуучууд энэ ах шиг байх хэрэгтэй бараг л над гарын үсэг нь байгаа гээд томормор аядтал лааг шоолонгуй байснаа чатаа харуулж байна, хартал миний өнөө бахархаад байсан ахын хуурай дүү санж..
Аядол минь байлаа.
Энэ хүн бол Тимон лдоо.
..залуу хүнийг залуу гэж бодож болдоггүйм шиг байгаа юм. Миний амин зүрхнээс санасаар өдөр бүр бодон хайрлаж байдаг найзаараа үүнийг би мэднэ. Тэр минь тэртээд Од болж би тэнгэр өөдөө ширтэж хайдаг болсноор залуу насыг, залуу хүнийг үхэл тоодоггүй гэж боддог байснаа больсон шүү. Ёстой их айсаан, өө ингээд л үү ч гэж бодсон шүү, түй түй. муу юм холуураа холуур.
мэдээж их юм болжуугаам…
Үүнээс нэгийг нь л бүр бичмээр аазгай хөдлөв.
..шөнө дунд байв. Ахын бие хүндхэн байлаа. Би л хүчтэй байхгүй бол гурван хүүхэд минь, Уугий минь гээд ярьж байсан Сэкэ эгч минь, би зүгээрээ гээд хөнгөн мишээл тодрох эгч минь хэдэн өдөр унтаагүй боловч тэнд ирсэн хүмүүст үйлчлэн, анхааран, давхар эмч нарлуу хандан, нөхөрлүүгээ орон гүйн явсан эгч минь гэнэтхэн муужирчихсан..
нулимс тог тог дуслаад, нээх муухай байсан шүү. сэрчихээд би зүгээрээ гэх ч гараа атгаад л доош харан ганцаар нилээд удаан суусан. Маскны цаана аргагүй нулимс дусч, залбирч байсан байх. Хоёр баганы нэг нь ганхахад тулаад босгоод ирсэн хатан нуруудаа Сэкэ эгч минь.
Ямар даруухан юм, яасан ч зөөлөн юм, ямар ч эвлэгхэн юм.. Бас ямар их хүмүүжил, ёс суртахуун юм.. Дүү Ундрал, ээж Цэцэгмаа, Эхнэр Сэлэнгээ нар тогтуун тайван, цэгцтэй, эвлэг, бас их дотоод хүчтэй эмэгтэйчүүл вэ гэж алмайрч, зарим сүр сар найз охидууддаа бас өөртөө хичээгээд ийм тогтуун байхыг сур гэж зөвлөхөд хүрсэн.
..Нөхрөө ийнхүү дэнчигнэн үхэ л амьдралын дунд савлан байхад өмнө нь муудаж байсан 1475 асуудлууд, дуртай дургүй зан чанар, уурласан гомдсон хийгээд бүүр мангар үйлдэл нь, өмхий унгас нь хүртэл бүгд хөөрхөн харагдаж, хайрлан залбирч суудаг байхдаа, үүнийг хайр гэдэг юм байнаа гэж бодоод харж зогссон.
цус ерөөсөө холилдоогүй 2 хүн нэгнээ өвдөж зовж, баярлаж жаргаж байхад босох хүч, гишгэх хөл, ярих ам, тэврэлт, эм, бас эргэн ирэх гэрэл гэгээ нь болж байхыг л хань гэдэг юм байна .
Уугий ахыг босоод ирэхээр нь танд явуулнаа гэсэн бэлгээ одоо явуулах цаг болжээ Selenge Chuluun одоо сайхан амардаа.
Uchral Nyam-Osor Уугий ахаа сайн байлаа, хичээлээ, ядарлаа.. /Солонгосоор их гоё үг байдынмаа, ойлгомжтой. Монголоор нэг үг олддоггүй / ийм л үг орж ирж байна. Та сайн хичээлээ. Хайртай бүхнээ баярлууллаа.
Эргэн ирэлт царайлаг болгосон байна шүү. Өндөр, царайлаг даргаа болж болжуугаам боловуудаа Баярлаж байна шүүү,90 хүрцгэээнээ” гэжээ.
Сайхан бүхнийг хүсье.