Тэрбумтан Төөгөөгийн хүү төрсөн эцгээсээ илүү хойд аавдаа хайртай
“Авъяаслаг монголчууд” шоунаас олонд танигдсан бүжигчин Төөгөө өдгөө хөрөнгөөрөө шинэ баячуудын тоонд орж, тэрбумтан болсноо зарласан. Тэрээр дөнгөж 20 орчим насандаа Нийма гэх загвар зохион бүтээгч бүсгүйтэй дэр нэгтгэж, хөөрхөн хүүтэй болсон. Гэвч тэд хоёр тийшээ болсон. Төөгөө өөрөө УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай хамтран амьдарч эхэлсэн бол, түүний эхнэр Тэнүүн гэх реппэр залуутай хамт амьдарч хүүгээ өсгөх болсон.
Хэдийгээр бүжигчин Төөгөө хүүгийнхээ төрсөн эцэг ч гэлээ, түүний хүү хойд аавдаа илүү ханддаг гэсэн. Учир нь хүүгийн хойд аав нь өөрийн хүү шигээ хайрлаж хамт байдаг бөгөөд хүүтэйгээ хоорондоо “зузаан” харилцаатай “найзууд” гэсэн шүү. Харин Төөгө хүүтэйгээ хаа нэг уулздаг бөгөөд тэр бүр хамт байдаггүй. Түүнийг хүү дээрээ оч гэх мэт сэтгэгдлүүд байнга хөвөрнө. Гэхдээ хосууд яагаад юунаас болж салсан нь нууц хэвээр байдаг юм. Ямартай ч одоогоор төрсөн эцгээс илүү хойд аав нь анхаарал тавьдаг юм. Энэ нь хүмүүст сайн ч мууг ч бодогдуулдаг билээ.