Энхрий төрхөөр эргэн ирсэн дуучин Ц.Энгүүн
2018 онд “Монгол” телевизийн зохион байгуулсан The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болж олон нийтэд танигдсан Ц.Энгүүн өнгөрсөн ням гаригт тайзнаа эргэн ирлээ. Өдгөө 21 нас хүрч буй дуучин бүсгүй маань өнгөрсөн 3 жилийн хугацаанд Хөгжим бүжгийн сургуулиа дүүргэж, дуучин хийлч мэргэжлийг давхар өвлөн авчээ.
Эргэж ирэхдээ тэрээр урьдын адил даруухан төрхтэй өсвөр насны охин байсангүй. Боловсорч гүйцсэн жимс мэт энхрий төрх, залуу насны гоо үзэсгэлэнгээ гялбуулсаар “Ододтой бүжиглэе” шоуны тайзнаа гарав. Тэр зөвхөн хийл тоглож, дуулсангүй. Өөрийн бүжгийн хамтлагтайгаа бүжиглэсээр тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэж байв.