Хөл хорио тавигдсан учир хэн хүнгүй ажил амьдралаа бодож байна. Тэр дундаа уран бүтээлчид хоёр жилийн турш амралтын байдалтай, эдийн засаг, уран бүтээлийн хувьд зогсонги байдалтай амьдарсан.
Тэгвэл монголын энэ цагийн шилдэг хошин урлагийн уран бүтээлчид болох МУГЖ М.Баярмагнай, СТА Навчаа, Адъяа, Баатархүү болон Мөрөөдлийн театрынхан хамтран шинэ төсөл дээр ажиллаж эхэлсэн байна.
Энэхүү уран бүтээлийн төслөөрөө сумын амьдрал, тэнд амьдардаг хүмүүсийн аж ахуйн байдал, зан чанар, хувцаслалт гээд бүх зүйлийн өнгө төрхийг өөрсдөөрөө гаргах ажээ.
Ташрамд дуулгахад, тэдний бүтээсэн шинэ бүтээл ирэх зургадугаар сарын 6, 7-нд өргөн нэвтрүүлгийн 10-н сувгаар үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болох юм гэнэ лээ шүү.