30 насны босго давж яваа Чойжоо хүүхдийн баяраа тэмдэглэв
UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжоо. Өдгөө 30 насны босго давж яваа тэрээр гоонь эрийн амьдралаар амьдарч яваа. Хүүхэдтэй болох нь бүү хэл, гэрлэж амжаагүй тэрээр өчигдөр хүүхдийн баяраа тэмдэглэжээ.
Хүүхэд байсан үеийнхээ зургийг дэлгэж, баяраа тэмдэглэж яваагаа илэрхийлсэн байна. Түүний хувьд хэдэн жилийн өмнө сэтгүүлч Уянга гэх бүсгүйтэй гэрлэж суух хүртлээ дотносож байсан. Гэвч хосууд хамтдаа харийн орныг зорьсноор харилцаагаа төгсгөсөн. Уянга бүсгүй эх орондоо ирсэн даруйдаа үе тэнгийн царайлаг залуутай гэр бүл болж, өдгөө хоёр охины ээж болсон.
Харин Чойжоо телевизийн салбартаа эргэн ирж, дуучин С.Амархүүд зодуулсан гэдгээс өөр дуулианд өртөлгүй нам жим амьдарч байгаа юм. Түүний зургуудаас хүргэж байна.