Одоогоос 10-н жилийн өмнө удган Түдэв гэх эмэгтэй Оросын “Зөн билгийн тулаан 12” нэвтрүүлэгт оролцож, шилдэг дөрөвт үлдсэн ч өөрийн хүсэлтээр тэмцээнийг орхиж байсан. Түүний жинхэнэ нэрийг Болорчимэг гэдэг бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй хэмээн тухайн үед танилцуулж байв.
Тэр цагаас хойш монголчуудад танил болсон удган Түдэв хэсэг чимээ алдарсан. Дээрх нэвтрүүлэгт оролцох үед түүний нөхөр гэж залуу түшээг нь хийдэг байсныг уншигч та санаж буй байх.
Хэсэг чимээ алдарсан удган Түдэв хоёр жилийн өмнөөс БНСУ-д сурч ажиллаж амьдарч байгаагаа монголчууддаа дэлгэж, өөрийн гэсэн блог сувагтай болсон. Мөн харь улсад бөөлж, монголчуудаа цахим хаягны цаанаас үзэж харж засал номоо хийж байгаагаа блогоороо дамжуулан хүргэж байв. БНСУ-д очих болсон шалтгаанаа амьдралд дааж давшгүй байдалд орж, сэтгэл санааны байдлаа засч залруулахын тулд явсан гэх. Багаасаа тус улсад шарын шашны сүм хийдэд шавилан сууж байснаа тэрээр дурсан ярьсан.
Түүнийг харсан хүмүүс өдгөө эмэгтэй биш эмэгтэй гэж харахаар болжээ. Стиль имиджээ бүрэн өөрчилж, сахал үсээ ургуулж, дуу хоолойны өнгөө бүдүүрүүлсэн байна. Ямартаа ч, гармоны өөрчлөлтөд орсон удган Түдэв удахгүй ЗАЙРАН ТҮДЭВ гэж дуудахаар болсон бололтой.
1 сэтгэгдэл
Yadaj minii Tenger Ganbold gsn facebook hayagruu orood harchihguidee.