Амралтын өдөр бүр Боловсрол суваг телевизээр “Гэнэтийн зочид” гэдэг “хөөрхөн” цуврал кино гарч буй.
Тус киноны хөдөөнөөс ирсэн Даймаагын дүрийг хүмүүс өхөөрдөж, хөөрхөн хэмээн дүгнээд байгаа юм. Тэгвэл тус дүрийг гаргасан залуу жүжигчин Б.Гантулга хэдийнэ гэр бүл зохиож амжжээ. Ингэхдээ тэрээр поп од“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүргэн гэнэ шүү.
Дөнгөж 30 гарсан насандаа хүргэнтэй, бас өвөө болсон гэхэд уншигч та гайхаж буй байх. Дуучин залуугийн гэргийг Хоролмаа гэдэг, бүжигчин бүсгүй бий.
Түүний анхны амьдралаас төрсөн Хонгороо гэдэг бүсгүйтэй залуу жүжигчин Б.Гантулга гэрлэж, аав болсон байна.