Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров хэний ч өмнө өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг бүсгүй. Сүүлийн үед эх оронд маань үүсээд байгаа нөхцөл байдал болон найр наадамтай холбоотой асуудал эрхэм өмгөөлөгчийн уурыг баржээ.
Учир нь өдөрт короновирусын улмаас 10 гаруй хүн амиа алдаад байгаа. Гэтэл УОК-ын зөвшөөрлөөр найр наадам хийж гэж Хүй долоо худагт олон тооны гэр бариулаад байгаа юм.
М.Ичинноров өөрийн цахим хуудаснаа “Би ингэтлээ хүн үзэн яддаг, хараал унагадаг хүн биш. Гэхдээ дэлбэрэхэд ганц хуруу дутуу байна. Оюук гэж заваан пацааныг барьж аваад нүдийг нь булдруу болтол зодмоор байна. Бас С.Амарсайханыг” гэжээ.