Сайн хүний үр,сүүт гүүний унага гэж үг бий. Найруулагч Ц.Хүсэлбаатарынх Улсын Тод манлай уяач А.Батсүхийнхтэй ураг барилдаж, охин Б.Гангамааг нь бэр буулгаад хоёр жилийн нүүр үзэж байна.
Хэн хэн нь нэртэй хүний зүстэй хүүхдүүд гэсэндээ орчин цагийн залууст амьдралыг хэрхэн авч явдыг үеийнхэндээ яруу тод харуулдаг Х.Санжаадорж, Б.Гангамаа нар сайхан хосууд.
Урлагийн сайхан гэр бүлийн амьдрал хайр дүүрэн жаргалтай байдаг бизээ. Хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн гэр бүл бол Монгол улсын гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар билээ.
Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын том охин нь мисс, жүжигчин Х.Баярмаа, хүү нь Х.Санждорж нар юм.