Сүүлийн үед өдөрт илрэх халдварын тоо 2000 давж, нас барсан иргэдийн тоо 600 руу дөхөж байгаа тул иргэдийг олноор цуглуулсан баяр ёслол хийх нь эрсдэлтэй хэмээн үзэж иргэд өнөөдөр төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Улмаар МАН-ын эмэгтэйчүүдийн бүлэг УОК болон Засгийн газарт дээрх асуудалд ижил байр суурьтай байгаагаа илэрхийлж, наадмыг хойшлуулах санал оруулсан.
Тэгвэл УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Уг асуудлыг Засгийн газарт танилцуулж Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг маргааш ЗГ-ын хурлаар эцэслэж шийднэ.
Бид эргэн мэдээлэх болно.