Удам дамжсан уран бүтээлчдийн нэг болох мисс, залуу жүжигчин Х.Баярмааг танихгүй хүн ховор. Уран бүтээлчид дундаасаа хөөрхөн царай, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг тэрээр хэлний мэдлэг, боловсролоороо ч тэргүүлдэг.
Түүнийг бараг л орчин үеийн сэхээтэн залуусын нэг гэж хэлэхэд болно. Өдгөө 27 настай тэрээр найруулагч аав, гавьяат жүжигчин ээжийнхээ хамт амьдардаг. Харин урлагт дөнгөж хөл тавьж яваа дүү Х.Санжаа нь тусдаа гэр бүл зохиосон.
Хэдийгээр газар дээрх ганц дүү нь хань ижил, үр хүүхэдтэй болж өрх толгойлж эхэлсэн ч эгчдээ туйлын эрх гэнэ лээ. Олсон хэдийгээ амьдралдаа зарцуулдаг нь эр хүний үүрэг.
Тэгвэл хайртай мисс эгч нь дүүгийнхээ бие бялдарыг хөгжүүлэх бодибилдингийн нэмэлт уураг зэргийг нь “дааж” эрхлүүлдэг гэсэн шүү.
Бас болоогүй, өчигдөр дүүгийнхээ төрсөн өдрөөр хамтдаа авхуулсан гэрэл зургаар хэн хэн нь гоёжээ.