Алтан үеийн алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг билээ.
“Би өөрийнхөө мөрийг эргээд харахад харамсах зүйл байдаг¬гүй юм. Сайхан амьдарсан. Өнгөрүүлсэн амьдралдаа би хэзээ ч харамсдаггүй” хэмээн тэрбээр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг бардамхан өгүүлдэг тэрээр урлагт 45 орчим жил урлагт зүтгэхдээ Цагааны Цэгмидийн Төмөрбаатар гэсэн нэрээрээ урлагийн салбарт өөрийн орон зайг хэдийнэ эзэлсэн.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, “Үхэж үл болно” киноны Чингис, “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбал зэрэг олон сайхан дүрийг бидний сэтгэлд хоногштол буулгаж, 25-хан насандаа Төрийн шагнал хүртэж байсан түүх бүхэн түүнийх.
Өдгөө 60 насыг давсан түүний сүүлийн үеийн гэрэл зургаас сонирхуулж байна.