Монголын залуучуудаас дэлхийн мистерийн тэмцээнд анх удаа амжилттай оролцсон хүн бол “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Галаа юм.
Үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг брэндүүдээс гадна клип, реклам бүтээгчдийн анхаарлын төвд байдаг Галаад охид, бүсгүйчүүд хөл алддаг. “Монгол модель” агентлагийнхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж амжсан энэ залуу чамгүй боловсролтой, соёлч зантай гэдгээрээ найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа дунд нэр хүндтэй.
Дэлхийн тэмцээнд оролцсоноосоо хойш “мистер” хоч зүүсэн Галаа саяхан коронавирусын халдвар аваад бүрэн эдгэжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа онцлоод “Надаас битгий сэжиглэж цэрвээрэй” хэмээн онцолсон байна.