Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг хотын дарга өглөө
Фото

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг хотын дарга өглөө

coolBy cool08/13/2018Updated:12/06/2018Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө.

“Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх,   бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо.   Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  8 дугаар сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах,  цэцэрлэг сургуулийн  урсгал засвар болон  шинээр ашиглалтад  орох  барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна.  Мөн үерийн  улмаас  эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж,  шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурвал Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг,  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа.  Нийслэлийн төр захиргааны   бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг  даалгалаа.  Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн  бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг  газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгдсэн юм.   Нийслэлийн  4 том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг  хяналт, шалгалт  хийсэн бол   эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах  болон “ Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг  мөн шалгана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.