Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо
Фото

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

coolBy cool08/15/2018Updated:12/06/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргасан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж бүрдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, мөн хууль бусаар газар эзэмшиж буй иргэд, ААН-үүдээс шалтгаалан тоглоомын талбай байгуулах, СӨХ-дууд бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал байсаар байгаа юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 1034 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас энэхүү аянд хамрагдаж  орчны газраа баталгаажуулсан СӨХ-үүдийн тоо 569–д хүрээд байгааг нийслэлийн Газрын албанаас мэдээллээ. Харин үлдсэн 465 СӨХ газраа ашиглах хүсэлтээ өгсөн. Үүнийг судалж, шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.

Өнөөдөр хотын дарга Баянгол дүүргийн 6-р хороо, Сувилахуйн сургуулийн зүүн талд газар эзэмшиж байсан “Сайхан булган” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, уг газрыг “Булган” СӨХ-д шилжүүлэн, ашиглуулах захирамж гаргалаа. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан энэхүү газар дээр барилга барих боломжгүй, нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч “Сайхан булган” ХХК энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсаар өдийг хүрсэн юм. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ойр орчимд барилгын нягтаршил ихтэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих шаардлага олон жилийн өмнөөс тулгарч байсан боловч хууль зөрчин “Сайхан булган” ХХК-д олгогдсон газар эзэмших зөвшөөрлийн улмаас амралтын цогцолбор баригдах боломжгүй байжээ. Хотын дарга үүсээд байсан энэхүү асуудлыг анхааралдаа авч хуулийн дагуу, иргэдийн талд шийдвэрлэснээр тухайн бүсийн оршин суугчид “Булган” СӨХ-оороо дамжуулан уг газар дээр хүүхдийн тоглоомын болон ахмадын амрах талбай барьж байгуулах боломж нээгдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.