Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

    07/06/2026

    “Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

    07/06/2026

    Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

    07/06/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Туслах дүрийг тултал “хийдэг” энэ цагийн эрхмүүд
Папарацци

Туслах дүрийг тултал “хийдэг” энэ цагийн эрхмүүд

Эрхэм админBy Эрхэм админ03/02/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аливаа уран бүтээлийн гол дүр бол тухайн киноны үйл явдлыг агуулдаг бол туслах дүр түүнээс дутахааргүй киноны чимэхлүүр, нарийн үйл явдлыг харуулдаг.

Монголын кино урлагт тэр бүр гол дүрд тоглож, олноо танигдаагүй ч туслах дүрээрээ сэтгэлд мөнхөрсөн жүжигчид бишгүй олон. Өөрөөр хэлбэл, туслах дүр нь гол дүрээ давсан кинонууд олон. Тэгвэл энэ цаг үед туслах дүрийг тултал гаргадаг жүжигчдийг онцолж байна.

Жүжигчин М.Аззаяа


Өдгөө гурван хүүхдийн ээж жүжигчин М.Аззаяагийн хувьд оюутан байх үеэсээ туслах дүрийг бүтээж ирсэн. Тухайлбал, “Сайн уу амьдрал минь” киноны нэгдүгээр хэсэгт гол дүрийн охины найзын дүрийг гаргаж байв. Түүнээс хойш бараг тоглосон кино бүрдээ туслах дүрийг чадварлагаар гаргаж ирсэн.

Жүжигчин Р.Адъяа


Дэлгэцийн урaн бүтээлээрээ үзэгч олондоо тaнигдсaн урaн бүтээлч Р.Aдъяa туйлын хөдөлгөөнтэй нэгэн. Анх “Захиалгат инээд” хамтлагаараа үзэгчдийн танил болсон тэрээр “Омарын эрэлд”, “Ах дүү гурав”, “Анирлагч” зэрэг кинонд гол дүр бүтээсэн. Түүнээс гадна 30 гаруй кинонд туслах дүр бүтээсэн байдаг.

МУГЖ Д.Гүрсэд


Монголын кино урлагийг өөрийнхөө дүрээрээ өнгөлж яваа уран бүтээлч бол МУГЖ Д.Гүрсэд. Түүний хувьд 1980 онд “Говийн зэрэглээ” киноны онгоцны нисгэгч, “Гэрлэж амжаагүй явна” киноны Энхээ, “Мандухай сэцэн хатан” киноны Баянмөнх жонон зэрэг 60 гаруй кинонд туслах дүр бүтээжээ. Түүний хамгийн сүүлд гол дүрд тоглосон кино бол реппер ЦэЦэтэй хамтран тоглосон “Хоёр гүүрний цаана” уран сайхны кино.

МУГЖ А.Цэгмэд


МУГЖ А.Цэгмэд “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” тэргүүтэй дал наяад оны уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Оюутны нууц амраг’, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.
Кино урлагийн салбарт 58 дахь жилдээ зүтгэн, залууст үлгэрлэж яваа тэрбээр тайз, дэлгэцийн 160 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрээ мөнхлөөд буй. Тэр ч битгий “Марко поло” кинонд тоглон, монгол жүжигчний ур чадварыг дэлхийд таниулсан юм. Туслах дүрийг хамгийн сайн урладаг жүжигчдийн нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг.

Жүжигчин Б.Даваажав


Хошин шог, уран сайхны кино, зохиолын дууны клипэнд чамгүй олон дүр бүтээж, өөрийгөө танилцуулсан жүжигчин Б.Даваажав буюу “Байлаа”-г хараагүй хүн цөөн. Хошин урлагийн хувийн театр хариуцан ажиллуулж, хот, хөдөөд соёлын үр тарьж яваа түүнийг үеийн уран бүтээлчид нь туйлын даруухан гэж үнэлдэг. Үзэгчид түүнийг “Рашаантын 18” УСК-нд ”Танайх нүүрс түлдэг. Манайх папришк түлдэг” хэлдэгээр нь илүү сайн мэддэг. Тэрээр 20 орчим кинонд туслах дүр бүтээжээ.

Э.Уянга


Кино урлагт гол дүрээсээ илүү тодорч гарч ирсэн туслах дүр бол “Хэцүү анги”-ийн Сувдаагийн дүр. Тус дүрийг сэтгүүлч Э.Уянга оюутан байх үедээ бүтээсэн байдаг. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ дүрээрээ сэтгүүлч бүсгүй үзэгчдээс КОКО үнэлгээг авч байсан

Б.Бадамцэцэг


“Хэцүү анги”-ийн Гэрэлээгийн дүрээр олонд танигдсан мисс, шүдний эмч Б.Бадамцэцэг мөн л туслах дүрийг маш сайн гаргаж ирдэг. Тэрээр “Анухатан”, “Анирлагч”, “Дурсамж төгсгөл үгүй” зэрэг кинонд туслах дүрийг тултал бүтээсэн билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад ТӨРИЙН СОЁРХОЛ олгохоор болжээ

07/05/2026

Ц.Элбэгдорж “Чингис хаан” ОУНБ-аас мэндчилэв

07/05/2026

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.