Монголын нийтийн дууны урлагийн төлөөлөл болсон дуучин С.Сэрчмаа энэ удаа төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр манай дуранд өртлөө. Тэрээр өвөрмөц хэв маяг, эрч хүчтэй төрх, залуу харагдах имижээрээ олны анхаарлыг татлаа. Урлагийн тайзнаа олон жил уран бүтээлээ туурвисан ч С.Сэрчмаа өөрийн өнгө төрх, стиль, эрч хүчээ хадгалсаар байгаа нь фэнүүдийнх нь магтаалыг үргэлж хүртдэг билээ.
Зохиогч: Эрхэм админ
Б.Цэцэг шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор байр сууриа цахим хуудсаараа илэрхийллээ. Тэрбээр “Олны анхаарал наадмаар сарнисан үеийг тааруулж шатахууны үнээ сэмхэн нэмдэг хуучин тактик хэвээр байна. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн автомашины шатахууны зардал өсөх асуудал биш. Үүнийг дагаад талх, сүү, өргөн хэрэглээний бараа, тээврийн үйлчилгээ зэрэг олон бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ гинжин урвалаар өсдөг. Баярын үеэр иргэдийн анхаарал суларсан мөчийг ашигладаг энэ тогтолцоо хэзээ өөрчлөгдөх вэ. Амьжиргааны өртөг өсөж, цалингийн худалдан авах чадвар улам буурч байна” хэмээн бичжээ.
УИХ-ын гишүүн асан, П.Анужингийн төрсөн аав Р.Буд төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр манай дуранд өртлөө. Тэрээр олон нийтийн өмнө төдийлөн харагддаггүй ч энэ удаа арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татав. Инээмсэглэл тодруулсан түүний төрхийг манай гэрэл зурагчин ийнхүү буулгажээ.
Кмви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд. Наадмын өмнөхөн төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр Сүхбаатарын талбайд дуучин асан Анхбаяр манай дуранд өртлөө. Тэрээр олны дунд энгийн, ажил хэрэгч төрхөөрөө хүрэлцэн ирсэн байв.
Наадмын өмнөхөн төрийн одон, медаль гардуулах ёслолын үеэр Сүхбаатарын талбайн гадна дуучин Ука ийнхүү манай дуранд өртлөө. Тэрээр зуны өнгө төрхийг илтгэсэн цайвар шар сүлжмэл цамц, цагаан малгай, нарны шилээрээ энгийн хэрнээ дэгжин төрх бүрдүүлжээ.
Монгол бөхийн цол, эрэмбэ, үндэсний спортыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын наадам боллоо. Бөхийн комисс гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн нөхөр ёстой дураараа дургиж байна. Бөхийн барилдаанд Аймгийн нэмэх начин Мөнгөнхүү, аймгийн начин Амартүвшин нар бүртгүүлсэн байна. Бөх эхлэхэд Аймгийн нэмэх начин Мөнгөнхүүг аймгийн начинаар. аймгийн начин Амартүвшинг сумын заанаар бүртгэнэ гэлээ. Яагаад гэсэнд Амартүвшин Булган аймагт цол авсан манайд үйлчлэхгүй, тойргийн цол байх аа гэлээ. эсвэл барилдуулахгүй гэж байна. Бөхчүүд их юм хэлсэнгүй, зөвшөөрөв бололтой нэгийн даваа эхэллээ. Гэтэл нөгөө аймгийн начин Амартүвшинг 4 дээр эрэмбэллээ. Яагаад гэсэн манай сумын хүн биш гэлээ. Сагсай сум дахь…
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар хар тамхи хадгалсан, зөөвөрлөсөн, хэрэглэсэн бол ял авдаг. Хүүхэд, залууст өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлэх ёстой олны танил хүмүүс энэхүү хариуцлагаа ухамсарлахгүй ял авсаар байна. Тухайлбал дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ял авч шоронд оржээ. Дуучин Эгшиглэн (Т.Болортуяа) нь 2018 онд “Ice Top” хамтлагийн дуучин Коби (С.Чулуунбаяр)-тай хамт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн байдаг. Тухайн үед: * Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлээр хэрэг шалгагдсан. * Хэрэгтэй холбоотойгоор шүүхээс ял оноосон бөгөөд энэ нь тухайн үед хэвлэл мэдээллээр мэдээлэгдэж байв. Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлаж, 2020 онд дахин тайзнаа…
Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ Энэ үеэр авахуулсан зургаа Улсын харцага Н.Золбоо цахим хуудсандаа нийтэлж, нэрт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн “Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг” хэмээн эш татан нийтэлжээ.
АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа. Мөн Монгол Улсын Начин цолны болзол хангасан Н.Амгаланбаатарыг Land Cruiser 300 автомашин болон 100 сая төгрөгөөр цолыг мялаалаа. Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаяр болон Монгол Улсын Начин Н.Амгаланбаатарын багш Монгол Улсын Харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг Land Cruiser 300 автомашинаар шагналаа.
Үндэсний их баяр наадмын өдрөөр Улсын арслан Ц.Бямба-Отгон үндэсний дээл, уламжлалт малгайгаар гоёж, наадамчин олны дунд хүрэлцэн ирсэн нь манай дуранд өртлөө. Тэрээр наадмын арга хэмжээнд оролцож, олонтой мэндчилэн энгийн, даруухан байдлаар баяр наадмаа тэмдэглэж явсан юм. Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ жилийн улсын баяр наадамд хүч сорих бөхчүүдийн нэгээр зодоглож байгаа билээ.
