ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар Д.Алтанхуягийг эгүүлэн томилох тушаал гаргажээ. Захирал Д.Алтанхуяг энэ талаар “Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хэмээх сайхан үг бий. Өнөөдрийг хүртэлх замналд минь итгэл үзүүлж, хамт байж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Албан тушаалд бус, урлагт хайртай сэтгэлээрээ сурсан мэдсэнээ эх орон, ард түмэн, ирээдүй хойч үедээ зориулан ажиллахыг эрхэмлэдэг. Өнөөдрийг…
Зохиогч: Эрхэм админ
Шинжлэх ухаан бол ноён оргил биш, шинжлэх ухаанаар тайлж, тайлбарлаж чадахгүй зүйлс энэ хорвоо дэлхий дээр минь олон бий. Би бол итгэнэ. Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид ДОГШИН ХУТАГТЫН САХИУС Олон жилийн тэртээ эмч миний биеийг үзээд “Зүрх чинь тааруухан байна шүү. Анхаараарай! Иймд архи, дарснаас холхон явж, сэтгэлийн хөөрөл бухимдлаа дарж амгалан тайван аж төрөхийг хичээх цаг болжээ. Хэд хоног амьд явъя гэвэл нөгөө зохиолч, уран бүтээлчийн романтик зангаа татаж эгэл хүмүүний бодь борог амьдралаар амьдарч, найз нөхдийн хүрээгээ хумих хэрэгтэй гэх маягийн зөвлөгөө өгөх нь тэр. Түүний харцнаас ажихад хайр дурлалын тухай халгиа цалгиатай шүлэг тэрлэх ч хориотой бололтой.…
21 насандаа анхны кино болох Шилжилт киногоороо Монголын хамгийн залуу кино найруулагч болж олон хүүхэд залуусыг байлдан дагуулсан Б.Нямдаваа /ND/ нь өчигдөрхөн болсон 6/1-ны “ХАКИ” хүүхдийн баярын төв талбайн ерөнхий найруулагчаар ажиллаж ээ. Ингэсэн нь 31 насандаа хүүхдийн баярын арга хэмжээг найруулсан мөн л хамгийн залуу найруулагч болохоос гадна дахин шинэ өнгө төрх бий болгов. “ХАКИ” хүүхдийн баяр нь сүүлийн 10 жилд төв талбайд цуглараагүй олон хүнийг цуглуулж, 2000 гаруй уран бүтээлч, Michelle, Young Mog, Colors, Wassabies, Уранхолбоо, Tatar Zaya тэргүүтэй 50 гаруй артистыг тайзнаа цуглуулхаас гадна Youtuber Tushig-ээр хөтлөгч хийлгэж хүүхдүүдэд бэлэг барилаа.
21 насандаа анхны кино болох Шилжилт киногоороо Монголын хамгийн залуу кино найруулагч болж олон хүүхэд залуусыг байлдан дагуулсан Б.Нямдаваа /ND/ нь өчигдөрхөн болсон 6/1-ны “ХАКИ” хүүхдийн баярын төв талбайн ерөнхий найруулагчаар ажиллаж ээ. Ингэсэн нь 31 насандаа хүүхдийн баярын арга хэмжээг найруулсан мөн л хамгийн залуу найруулагч болохоос гадна дахин шинэ өнгө төрх бий болгов. “ХАКИ” хүүхдийн баяр нь сүүлийн 10 жилд төв талбайд цуглараагүй олон хүнийг цуглуулж, 2000 гаруй уран бүтээлч, Michelle, Young Mog, Colors, Wassabies, Уранхолбоо, Tatar Zaya тэргүүтэй 50 гаруй артистыг тайзнаа цуглуулхаас гадна Youtuber Tushig-ээр хөтлөгч хийлгэж хүүхдүүдэд бэлэг барилаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн зам, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Харин хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүн төвтэй хот байх учиртай. Тиймээс нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028…
Цахим орчинд идэвхтэй байдаг дуучин Укагийн дүү Д.Уранзаяа өөрийн Instagram сторидоо экс нөхрөөсөө ирсэн зурвасыг хуваалцаж, дагагчдынхаа анхаарлыг татлаа. Тус зурваст “Чамд удам залгах ганц хүүг минь төрүүлж өсгөсөнд баярлалаа. Баярын мэнд хүргэе” хэмээн бичсэн бөгөөд Д.Уранзаяа үүний хариуд “Амьдрал баялаг юм даа ” гэсэн тайлбар үлдээжээ. Тэрээр мэргэжлийн боксчин Н.Төгсцогттой хамтын амьдралаа дуусгаад багагүй хугацаа өнгөрсөн ч хүүхдийнхээ төлөө харилцаа холбоогоо хадгалсаар иржээ. Хүүхдийн баярын өдөр ирүүлсэн энэхүү мэндчилгээ нь Д.Уранзаяад сэтгэлийн дулаан мэдрэмж төрүүлсэн бололтой. Боксчин эр ч эксээ эргэн дурсаж, бараг л уучлалт гуйгаад байгаа нь энэ юм уу даа…
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас төлөөлөгчид болон ажилтнуудын хүүхдүүдийг аав, ээжийнх нь ажилтай танилцуулах өдөрлөг зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр авсан гэр бүлийн зургууд цахим орчинд нийтлэгдсэн НИТХ-ын дарга, жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаярын гэр бүлийн зураг шүүмжлэл дагуулав. Учир нь цахим сүлжээнд “өөрийн анхны амьдралаас төрсөн хүүхдээ өдөрлөгт авч ирээгүй байна” шүүмжлэл дагуулжээ. НИТХ дарга Д.Ихбаяр анхны амьдралаасаа нэг охинтой бөгөөд албан мэдээн дэх зургаас үзвэл хүүхдүүддээ ажлаа танилцуулах арга хэмжээнд Б.Мишээлийн анхны амьдралаас төрсөн хүү, хамтын амьдралаас төрсөн хүү тус тус иржээ. Эндээс магадгүй Д.Ихбаяр хүүхдээ хайхардаггүй муу эцэг гэх…
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2026.06.01/ Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэв. ”Та нар томчуудаас юу хүсдэг вэ?” гэж түүнийг асуухад, хүүхдүүд “Хайр”, “Бэлэг” хэмээн хариулж байлаа. Насанд хүрэгчид үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй. УИХ-ын гишүүд ч ялгаагүй бодлого, шийдвэрээрээ хүүхдүүд та нарт аюулгүй, амар тайван амьдрал, хүртээмжтэй орчинг бий болгохыг зорьж ажиллах болно. Тийм ч учраас парламент энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан. Хүүхэд бүрийн оролцоо, дуу…
Жүжигчин З.Онон, П.Идэржавхлан нарын том охин сургуулиа төгсөж, хонхны баяраа тэмдэглэжээ. Энэ үеэр З.Онон өөрийн цахим хуудсандаа: “Амьдралын их далайд тавтай морил, гүнж минь. Том охин минь учраас хүүхдийн хонхны баяр мэдээж анхных. Уйлаад л суугаад байдаг юм байна. Сэтгэл их хөдөлсөн сайхан өдөр байна аа. Өнөөдөр төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа Монголынхоо бүх сайхан үрсүүддээ баярын мэнд хүргэе” хэмээн бичжээ. Ийнхүү тэдний гэр бүлийн хувьд дурсамж дүүрэн, баярт өдөр тохиож, том охин нь амьдралын шинэ шатанд хөл тавьж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв. Эрүүл мэндийн салбарт хүн амын насжилт нэмэгдэн, архаг өвчний тархалт өсөж, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, санхүүжилтийн тогтолцоонд тулгамдсан асуудал үүсэж буй энэ үед мэдээллийн системийн уялдаа сул, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй зэрэг бодит асуудал бий болсон тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог хүн төвтэй, шатлал хоорондын уялдаа холбоо сайтай, тусламж, үйлчлигээний тасралтгүй байдлыг хангасан, чанартай, зохистой, аюулгүй байдлын стандартад нийцсэн хэлбэрээр шинэчлэх суурь өөрчлөлтийг төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн…
