Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас төлөөлөгчид болон ажилтнуудын хүүхдүүдийг аав, ээжийнх нь ажилтай танилцуулах өдөрлөг зохион байгуулсан байна.
Арга хэмжээний үеэр авсан гэр бүлийн зургууд цахим орчинд нийтлэгдсэн НИТХ-ын дарга, жүжигчин Б.Мишээлийн нөхөр Д.Ихбаярын гэр бүлийн зураг шүүмжлэл дагуулав. Учир нь цахим сүлжээнд “өөрийн анхны амьдралаас төрсөн хүүхдээ өдөрлөгт авч ирээгүй байна” шүүмжлэл дагуулжээ.
НИТХ дарга Д.Ихбаяр анхны амьдралаасаа нэг охинтой бөгөөд албан мэдээн дэх зургаас үзвэл хүүхдүүддээ ажлаа танилцуулах арга хэмжээнд Б.Мишээлийн анхны амьдралаас төрсөн хүү, хамтын амьдралаас төрсөн хүү тус тус иржээ.
Эндээс магадгүй Д.Ихбаяр хүүхдээ хайхардаггүй муу эцэг гэх яриа гарч байна.

