Дуучин С.Ариун-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин (МУГЖ) цол хүртэхээр болсон тухай баярт мэдээг түүний охин цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Тэрбээр “Эрдэнэт хотынхоо 50 жилийн ойн баяраар ээж минь Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаахаар болсонд нь бүх үр хүүхдүүд нь танд баяр хүргэе. Үргэлж бидний бахархал болж явдаг ээждээ баярлалаа. Хайртай шүү” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна.
Уран бүтээлээрээ олон жилийн турш үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин С.Ариун-Эрдэнийн хөдөлмөр ийнхүү төрөөр үнэлэгдэж, Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэх нь ээ. Түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж буйд нь халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
