Монголчууд бид хэзээ ч юм бүү мэд Хүннү гэх хоттой болох гэж байгаа билээ. Улаанбаатар хотын дагуул гэгдэх уг хот нь 2028 онд эхний оршин суугчаа хүлээж авна гэх. Төрийн оролцоотой ажил удааширдаг хойно хэзээ нэгэн өдөр эхний оршин суугчаа хүлээж авах биз… 
Гэхдээ өнөөдөр зөвхөн цаасан дээр сүндэрлээд байгаа энэ хотыг байгуулахад 30 гаруй хүн ажлын албанд нь байдаг ажээ.
Тэгвэл Хүннү хотыг хөгжлийн корпораци гэх байгууллага байгуулан түүнд нь 14 хүн мөн ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл цаасан дээр л сүндэрлэсэн хотыг байгуулахад 50 орчим хүн чиг үүргийн хувьд давхардсан хоёр байгууллагад ажиллаж байна.
Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг нь энэ үү эсвэл төр маань хэт данхар бүтцээ мэдэхгүй байна уу? Цаасан дээр сүндэрлэж буй хотод чиглэсэн хоёр төрийн байгууллага байгааг эрх мэдэлтнүүд анхаарна биз ээ???

