Зохиогч: Эрхэм админ

Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван жил үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ И.Одончимэг буюу үзэгчдийн хайртай “Алаг нүдэн” Одноо Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ. Тэрээр энэ жилийн төрийн дээд цол хүртсэн урлагийн зүтгэлтнүүдийн нэгээр тодорсон юм. Ардын жүжигчин И.Одончимэгт халуун баяр хүргэж, эрүүл энх, уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе!

Цааш унших

Монголын рок, поп урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын жүжигчин” хэмээх эрхэм цолоор шагнагдлаа. Тэд Монголын орчин үеийн дуу урлагийн хөгжилд олон арван жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж, үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид юм. Ийнхүү Монголын рок, поп урлагийн өнгийг тодорхойлсон хоёр эрхэм дуучин төрийн дээд хүндэтгэлийн нэг болох “Ардын жүжигчин” цолоор энгэрээ мялааж, урлагийн замналдаа дахин нэгэн түүхэн хуудсыг нээлээ

Цааш унших

Дуучин Э.Аминхүслэн хувийн амьдралдаа аз жаргалтай яваагаа хоёр хүүтэйгээ авахуулсан шинэ зургаар харууллаа. Тэрээр анхны амьдралаасаа нэг хүүтэй бөгөөд хожим реппер Гангаатай амьдран дахин нэг хүүтэй болсон. Ийнхүү хоёр хүүгийн ээж болсон тэрбээр гэр бүлийнхээ халуун дулаан мөчийг цахим хуудсандаа хуваалцсан байна.

Цааш унших

Эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг харуулсан Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарчээ. Өндөр уулын эрс тэс уур амьсгал, мөсөн гол, хүнд нөхцөлийг даван туулж, эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, зориг, хатуужлыг харуулсан нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр авиралтынхаа үеэр: “Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг давна. Бие цуцал ч сэтгэлээ цуцаахгүй. Чадна гэж зүтгэлсээр үргэлж өөдөө мацна. Гол нь цоглог!” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн аяллаа өндөрлүүлсний дараа “Инээцгээе хүмүүсээ, инээгээрэй!” хэмээн дагагчдадаа эерэг уриалга илгээжээ.

Цааш унших

Залуу бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг, жүжигчин Х.Сумьяадоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр уран бүтээлээс гадна гэр бүлдээ цаг зав гаргахыг эрхэмлэдэг нэгэн. Энэ зун эхнэр, хүүгийн хамт хөдөө орон нутгаар аялж, гэр бүлийнхээ аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлж буй. Мөн тэд удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа бөгөөд гэр бүл нь дахин бүл нэмж буй баярт үеийг угтаж байна. Уран бүтээл, гэр бүлийн амьдралаа тэнцвэртэй авч яваа Х.Сумьяадоржид төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Цааш унших

УИХ-ын гишүүн асан, Монгол төрийн сайд асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, зохиолч, Архангай аймгийн Бөх Билэгт бөхийн дэвжээний тэргүүн Жамъянгийн Мөнхбатад Монгол Улсын түүх, тусгаар тогтнолын тухай өгүүлсэн “Түүх мартахгүй”, “Долоон бурхан харвадаггүй” зэрэг кино зохиол бүтээснийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаа ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээхээр болжээ.

Цааш унших

Цахиагийн Элбэгдорж эх орондоо ирж буйгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Нислээ. Буулаа. Ирлээ.” хэмээн бичиж, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-ын зургийг нийтэлсэн байна.   Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сараас хойш эх орондоо ирээгүй байсан бөгөөд энэ удаагийн ирэлт нь анхаарал татаад байна.

Цааш унших

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр эрчтэй, дэвшилттэй, ажил хэрэгч хуралдаж ийнхүү өндөрлөж байна. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь…

Цааш унших

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсглын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр албан ёсоор батлагдлаа. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын баталсан хөтөлбөрийн дагуу наадмын арга хэмжээнүүд долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Цааш унших

Цагдаагийн байгууллагат “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгджээ. Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ. Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байна. Иймд иргэд та бүхэн баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж,…

Цааш унших