Жүжигчин О.Тэмүүжин 40 насны босгыг алхаж, төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Тэрбээр тайз, дэлгэцийн олон уран бүтээлээрээ үзэгчдийн танил болсон бөгөөд нас нэмэх тусам улам төлөвшиж, стиль имижээрээ ч олны анхаарлыг татсаар байна.
Зохиогч: Эрхэм админ
Хотын орлогч асан Т.Даваадалай төвсийн 30 сая төгрөгөөр үсээ ургуулж, залуужуулах япон тариа хийлгэсэн үү? Түүний гоо сайхны өндөр өртөгтэй үйлчилгээ олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр үс ургуулах эмчилгээ болон залуужуулах тарианд их хэмжээний мөнгө зарцуулсан гэх. Төрд ажиллаж байсан хүн ийм тансаг хэрэглээ гаргаж буй нь хэр зохистой вэ?
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс цуцалж, гадуур шалгах шийдвэр гаргажээ. Түүнийг өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдан хорьсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн дараа ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.
Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 214 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Жавхлан, С.Зулпхар, Э.Одбаяр, Д.Пүрэвдаваа нар багтсан байна. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.21/ тус Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан Ажлын хэсгийн зорилго, чиг үүрэг, цаашдын ажлын талаар санал…
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Ч.Баяржаргалыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг үүсгэн 30 хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар 26 хоногийн дараа буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 11.30 цагт цагдан хориог сунгах, эсэх шүүх хурал болж “Мөрдөгчид нөлөөлөхийг завдсан” хэмээн үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунган шийдвэрлэсэн. Нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлч Ч.Баяржаргалын өмгөөлөгч С.Болорчулуунаас тодрууллаа. -Сэтгүүлч Ч.Баяржаргал хуурай өлсгөлөн зарлаад 100 цаг болж байна гэж байна. Биеийн байдал нь ямар байгаа вэ? -Би даваа гарагт очиж уулзахад биеийн байдал хүнд байсан. Ч.Баяржаргал өнгөрсөн баасан гарагаас…
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр 12:00 цагийн үед шатахууны сав дэлбэрсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу шалгахад СХД-т гагнуур хийж байснаас үүдэж шатахууны сав дэлбэрч нэг иргэн нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн нэг иргэн түлэгдэж гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байна. Тухайн шатаахууны сав нь том оврын автомашинд суурилуулсан шатахуун тээвэрлэх зориулалттай сав байжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
“Наашаа цаашаа”пэйж, контентоороо олонд танигдсан хос болох Жанлив, Энхмандах нарыг салжээ. Учир нь тэд хамтдаа авахуулсан зургууд болон дурсамжтай бичлэгүүдээ Instagram хуудсаасаа устгасан нь фенүүдийн анхаарлыг татсан байна. Мөн сүүлийн үед хамтдаа контент хийх нь эрс цөөрч, нэгнийгээ дагахаа больжээ.
Нэгүүн сайтын сэтгүүлч, эрхлэгч Л.Баяржаргал хуурай өлсгөлөн зарлаад 99 цаг болж байна. Хуурай өлсгөлөнгийн улмаас биеийн байдал нь муудаж Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны тасагт хүргэгдэн ирж аппаратанд орсон бие нь хүнд байгаа талаар ар гэрийнхэн нь хэлж, түүнийг хорихгүйгээр хэргийг нь шалгаж өгнө үү гэж дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүслээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан боллоо. Хурлаар “Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж хурал дахь МАН-ын бүлгээс Ичинноровын Баттөгсийг дэвшүүлснийг хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, томилуулах саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлэхээр боллоо.
Б.Золжаргал нь СУИС-ийг Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлагад төгсөж, 2013 оноос УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр 2015 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийн гол дүр болох Отгоолойн дүрд тоглон уран бүтээлийн замналаа эхэлж, үргэлжлүүлэн Т.Габбегийн “Үнсгэлжин”, С.Жаргалсайханы “Тэмүүжин”, У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч”, Я.Баяраагийн “Царцаа Намжил”, К.Людвигийн “Оддын өвчин”, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч”, Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар”, Лев Толстойн “Анна Каренина”, Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхдийн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг тайзнаа бүтээсэн юм. Б.Золжаргал 2018 онд…
