Жүжигчин Э.Тодгэрэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд олны анхаарлын төвд байгаа билээ. Энэ үеэр түүний гэргий Хонгороог хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэх шуум сошиал хэрэглэгчдийн дунд хүчтэй тархаад байна. Хосуудын хамтдаа авахуулсан шинэ зургууд болон Хонгороогийн өөрчлөгдсөн төрхийг харсан фенүүд нь ийн таамаг дэвшүүлж эхэлжээ.
Зохиогч: Эрхэм админ
Баян-Өлгий аймгийн Толбо суманд гарсан зам тээврийн ослын талаар ЦЕГ-аас тодруулахад “Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны 5-р сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12-р ангид суралцдаг байна. Жолоо барьж явсан иргэн нь 18 насанд хүрсэн байсан” гэв
Жүжигчин Г.Ундармаа-гийн ганц охин Бэрцэцэг хайртай хүнтэйгээ авахуулсан зургаа олонд дэлгэжээ. Бэрцэцэг өмнө нь “Амьдралоги” кинонд тоглож, ээжийнхээ мэргэжлийг өвлөх авьяастай охин хэмээн олны танил болсон билээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.13/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа. Монгол Улсын…
Жүжигчин О.Дөлгөөн дахин олны анхаарлыг татлаа. Тэрбээр энэ удаад хуримын даашинз өмсөн, үзэсгэлэн төгөлдөр төрхөөрөө цахим орчныг шуугиулж байна. Түүний өмссөн цагаан даашинз нь торгон материал, цэцгэн чимэглэл, мөр дагасан уран хийцтэйгээрээ тун тансаг харагдана. Мөн урт гивлүүр, минимал нүүр будалт нь О.Дөлгөөний эмэгтэйлэг бөгөөд дэгжин төрхийг улам тодотгожээ. Фенүүд нь “жинхэнэ сүйт бүсгүй шиг байна”, “хэтэрхий үзэсгэлэнтэй”, “хуримын зураг авалт уу?” хэмээн сэтгэгдлээ үлдээж байна. Одоогоор энэхүү зураг нь шинэ уран бүтээл, сурталчилгааны ажил эсвэл хувийн зураг авалт эсэх нь тодорхойгүй байгаа ч О.Дөлгөөний “bridal look” фэнүүдийнх нь ярианы сэдэв болоод байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэрэг байсан. Үүнийг 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлахдаа халж, 2017 оноос Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг байв. Улмаар 2020 онд “Гүтгэх” зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас хасч, Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтаар “худал мэдээлэл тараах” болгосон. Цэцийн 10 дугаар дүгнэлтэд худал мэдээлэл тараах нь гүтгэх гэдгээс өөр агуулгатай шинэ төрлийн гэмт хэрэг байна гэж дүгнэсэн байна лээ. Гэтэл шүүхийн хууль хэрэглээнд “гүтгэх”, “доромжлох”, “худал…
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх, эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” зохицуулалт нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, уг зохицуулалтыг өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ хүрээнд “гүтгэх” үйлдлийг шинээр эрүүгийн гэмт хэрэгт тооцох агуулгыг төсөлд тусган, 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо эрс эсэргүүцэж байна.…
16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Г.Номин-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нарыг цагаатгасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон билээ. Улмаар уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн…
“Өөрийнхөө амьдралыг төвхнүүлж чадаагүй байж бусдын амьдралыг өөд татна гэж байхгүй. Өнөөдөр төрд байгаа зарим хүмүүсийн ярьдаг, хийдэг, сэтгэдэг нь хоорондоо тэс өөр болсон. Ийм төрийн түшээдтэй улс хөгжихөд хэцүү” хэмээн Тордайн Ганболд шүүмжилжээ. Түүний энэхүү байр суурь цахим орчинд олны анхаарал татаж, төрийн хариуцлага, ёс зүйн асуудлыг дахин хөндөхөд хүргэв.
Казахстан улсын Астана хотод зохиогдож буй их дуулга тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78кг /жин/-д барилдсан үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, АПУ компанийн тамирчин ОУХМ А.Адьяасүрэн эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Итали улсын тамирчинг ялан зооны аваргын төлөө ОХУ-н тамирчинд ялагдаж хүрэл медалийн төлөө мөн Итали улсын тамирчинтай таарч гурван торгуулиар ялж хүрэл медалийн болзол хангалаа.
