Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг
Мэдээ

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

coolНийтэлсэн: cool05/15/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна. Учир нь, тэр иргэдийн дуу хоолой болж, нийгэмд болохгүй, бүтэхгүй байгааг илчилсээр ирсэн. Хэрэв түүнийг нийтэлсэн мэдээлэл, хөндсөн сэдэв, редакцийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор шалгаж, цагдан хорьсон бол энэ нь зөвхөн нэг сэтгүүлчийн асуудал биш, Монголын хэвлэлийн эрх чөлөөний асуудал юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг бол эрх мэдэлтнүүдээс тайлбар нэхэх, олон нийтийн өмнөөс асуулт тавих, маргаантай асуудлыг ил гаргах. Ийм ажил хийсний төлөө редакцийн удирдлагыг эрүүгийн хэрэгт холбож, эрх чөлөөг нь хязгаарлах нь нийгэмд айдас төрүүлж, бусад сэтгүүлчдэд “болгоомжтой бай” гэсэн дохио болдог.

Л.Баяржаргалын нийтэлсэн мэдээлэлд алдаа байсан гэж хэн нэгэн үзэж байвал залруулга шаардах, шүүхээр нэр төрөө хамгаалуулах зэрэг хууль ёсны арга зам бий. Харин шууд цагдан хорих нь зайлшгүй шаардлагатай байсан уу гэдэг асуулт олон нийтийн дунд гарч байна.

Өнөөдөр Л.Баяржаргалын асуудал мэт харагдаж болох ч маргааш өөр хэвлэл мэдээллийн байгууллага, өөр сэтгүүлчийн асуудал болж хувирахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг хувь хүний маргаан гэхээс илүү хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхийн хүрээнд авч үзэх нь зүйтэй.

Хэн нэгэн Нэгүүний бодлого, нийтлэлтэй санал нийлэхгүй байж болно. Гэхдээ санал зөрөлдөөнийг эрүүгийн хэрэг, цагдан хорих арга хэмжээгээр шийдэх нь ардчилсан нийгмийн зарчимд нийцэхгүй.

Тиймээс Л.Баяржаргалыг өмөөрнө гэдэг нь нэг хүнийг өмөөрч байгаа хэрэг биш. Харин сэтгүүлч асуулт тавьсны төлөө эрх чөлөөгөө алдах ёсгүй гэсэн зарчмыг хамгаалж байгаа хэрэг.

Эх сурвалж: https://erennews.mn/

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.