Зохиогч: cool

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүхээс тус бүр хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах ял оноосон билээ. Анхан шатны шүүхээс ял авсан З.Энхболд, Б.Энх-Амгалан  болон тэдний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Улмаар уг хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа. Улмаар З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, суллав.…

Read More

Өнөөдөр /2026.06.26/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өөрийн охидоо хүчирхийлдэг байсан Д.Батжаргал гэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар хүчингийн хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог жишгийн тогтоож чадлаа. Тодруулбал, Д.Батжаргал нь эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн байна. Мөн нэг хүүхдээ 7 настай байхад нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан юм. Энэ гэмт хэргийн талаар хохирогч охин  хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдэгдсэнээр хэрэг ил болсон. Охиныг 108-д мэдэгдэхээс өмнө хүүхдүүдийн ээж уг хэргийг мэдсэн ч холбогдох байгууллагад мэдэгдэлгүй гэмт хэргийг нуун дарагдуулж байжээ. Уг хэрэгт…

Read More

Өвөрхангай аймгийн засаг дарга  асан А.Ишдорж засаг даргаар ажиллаж байхдаа 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө явган зорчигч 57 настай И-г “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч амийг нь хохироосон хэрэгт нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх жолоо барих эрхийг нь гурван жил хасаж, нэг жил тэнсэн харгалзах ял авсан. Үүнээс гадна А.Ишдорж Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, аймгийн төвийн иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг зөөж тээвэрлэх, ариутгах үйлчилгээ үзүүлдэг “Онги-Ус сум” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Хоролсүрэнд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж,…

Read More

Хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын мэдээлэл цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа билээ. Хамгийн өндөр цалин авдаг хүмүүсийн дунд 40 сая төгрөгийн хахууль бусдаас авсан  хэрэгт яллагдагчаар татагдаад буй  Барилгын хөгжлийн төв УТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхбаатар  сарын цалин 21,1 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл байв. Олон нийтийн анхаарлыг татаж, эгдүүцлийг хүргэж байгаа явдал нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг Монголын төр чөлөөлөх бус дэвшүүлж, Барилгын хөгжлийн төвийн дарга болгосон. Харин тус хүн нь өнөөдөр Монголын хамгийн их цалин авч байгаа хүмүүс дунд байгаа нь хариуцлага бус шагнуулж байгаагаас өөрцгүй хэрэг гэдгийг учир мэдэх…

Read More

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Сонсголын үеэр Улаанбаатар хотын төлөө бие, сэтгэл юугаа харамгүй зориулж, чухам л хөгжүүлнэ хэмээн НИТХ-ын төлөөлөгчид хэд хэдэн давхар дээлтэй гэх асуудал анхаарал татсан билээ.  Тиймээс бид НИТХ-ын төлөөлөгчдийн хэн нь хэдэн давхар дээлтэй болохыг хүргэж байна. НИТХ-ны төлөөлөгч Батсамбуугийн Сэргэлэнбаатар гэх залуу  нэр шигээ сэргэлэн нь дэндсэн нөхөр байдгийг МАН-ынхан сайн мэднэ. Х.Нямбаатарыг улс төрд мандан бадарч явахад түүний “далбаанд” бадарч явсан хүн бол Монгол улсын иргэн Батсамбуугийн Сэргэлэнбаатар гэх…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.12/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ. Тэтгэврийн даатгалын сангийн урт, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн параметрийн болон бүтцийн шинэчлэлийг даатгуулагч, ажил олгогч, тэтгэвэр авагч болон улсын төсөвт үзүүлэх ачааллыг харгалзан аажмаар, зохистой байдлаар үе шаттай хэрэгжүүлэх, цаашид залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм байна. Ерөнхий сайд төслийг өргөн мэдүүлэхдээ 1999 оноос хойш нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг парламент, Засгийн газар хэлэлцэж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын…

Read More

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тавдугаар сарын сүүлчээр өнгөрсөн жилүүдэд ч шалгаж байгаагүй олон хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Тодруулбал, эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан нь тус газрын статистикт дурдагдсан өмнөх хэргүүдээс өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 1000 давсан хэрэг нэг долоо хоногт мөрдөж байгаагүй гэхэд хилсдэхгүй.  Уг 1027 хэргээс 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дотор Төв аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг багтжээ. Тус аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Барилга захиалагч, орон сууцын корпорац” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Баттөгс нарыг эрх мэдэл, албан тушаалын…

Read More

УИХ-ын сонгуулийн үеэр буюу 2024 оны зургаадгаар сард иргэн О.Отгонтөгсийг зочид буудалд амарч байхад тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвшөөрөлгүй дайрч орж, бичлэг, шууд дамжуулалт хийсэн билээ. Зочид буудлын өрөөнд ийнхүү дайрч орсон үйлдэл нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх ёстой ч Ч.Хүрэлбаатар хариуцлага хүлээх бус иргэн О.Отгонтөгсийг худал мэдээлэл тараасан хэмээн цагдаад хандсан байдаг. Түүний энэхүү өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсээгүй бөгөөд прокуророос хэргийг гурван удаа хаасан юм. Тэгвэл Ч.Хүрэлбаатар ажил хэргийн эр төрд халдсан хэмээн иргэний хэргийн шүүхэд ханджээ.  Ч.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэний хэрэг…

Read More

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллын найман давхраас залуу эмэгтэй унаж нас барсан хэрэг 2022 онд гарч байв. Талийгаач эмэгтэй нь “Баянхотгор” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандахбаяртай дотно харилцаатай байсан гэх бөгөөд Б.Мандахбаярыг хүнийг амиа хорлох нөхцөлд байдалд хүргэх гэмт хэрэгт шалгасан. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй Б.Мандахбаяр нь Э.Амарбат, Ц.Гантулга хуулийн байгууллагынхантай нийлж, хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Түүнчлэн нэр дурдагдсан өмгөөлөгч П.Одонтунгалаг нь тухайн үед амиа алдсан эмэгтэйн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ч хохирогчийн талд бус эсрэг талд ажиллаж байсан нь тогтоогдож, ийнхүү хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон аж. Тиймээс дээрх  Ц.Гантулга,…

Read More

Зургийн тайлбар: ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболд Хан-Уул дүүргийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболд нь удирдах албан тушаалт эрхэлж байх үедээ  өөрийн найз Г.Г-тэй хамтран Зайсангийн аманд байрлах 2329,6 ам метр газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн А даалгавар гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад 30,0 сая төгрөгийн хахууль өгсөн  байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно. А.Баярмаа 

Read More