Өнөөдөр /2026.06.26/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өөрийн охидоо хүчирхийлдэг байсан Д.Батжаргал гэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаар хүчингийн хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог жишгийн тогтоож чадлаа. Тодруулбал, Д.Батжаргал нь эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн байна. Мөн нэг хүүхдээ 7 настай байхад нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан юм. Энэ гэмт хэргийн талаар хохирогч охин хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдэгдсэнээр хэрэг ил болсон. Охиныг 108-д мэдэгдэхээс өмнө хүүхдүүдийн ээж уг хэргийг мэдсэн ч холбогдох байгууллагад мэдэгдэлгүй гэмт хэргийг нуун дарагдуулж байжээ.
Уг хэрэгт Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн
- 12.1.4 Хүчиндэх / Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ./
- 12.2.3 Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах / Энэ гэмт хэргийн улмаас арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /
- 13.5.1 Заналхийлэх / Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ./
- 16.8 дугаар зүйл.Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах / Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /
- 16.9.2.2 Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах /бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. / зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өмгөөлөгч Р.Булгамаа, Б.Батцэцэг шүүх оролцжээ.
Шүүхээс хүчингийн хэрэгт харьцангуй бага ял оноодог бөгөөд бага насны хүүхдүүд хохирсон хэрэгт бүх насаар нь хорих ял оноож, жишиг тгтоож өгснөөр гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага чанга байдаг гэдгийг харуулж буй юм. Харин энэ төлрийн гэмт хэргээс урьдчилан сэргийэх нь эцэг эх, асран хамгаалагч, нийгмийн ажилтнуудын ажил бөгөөд хохирсон хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалсан өмгөөлөгч Р.Булгамаа танаа баярлалаа.
А.Баярмаа

