УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин, урамшууллын асуудлыг хөндөн, хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын нэг сарын цалингийн мэдээллийг танилцууллаа. Түүний мэдээлснээр хамгийн өндөр цалинтай захирал сард 64.9 сая төгрөгийн цалин авч байгаа аж.

Түүний дурдсанаар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин:
- Эрдэнэс Монгол ХХК – 64.9 сая төгрөг
- Эрдэнэс Критикал Минералс ХХК – 44.0 сая төгрөг
- Төрийн үнэт цаас хэвлэл – 38.3 сая төгрөг
- Шивээ-Овоо ХК – 31.6 сая төгрөг
- Диспетчерийн үндэсний төв – 25.7 сая төгрөг
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр – 24.5 сая төгрөг
- Барилгын хөгжлийн төв УТҮГ – 21.1 сая төгрөг
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК – 20.0 сая төгрөг
- Эрчис Ойл ХХК – 19.5 сая төгрөг
- Эрдэнэс Тавантолгой ХК – 19.2 сая төгрөг
Мөн тэрбээр Төрийн банк-ны гүйцэтгэх захирал 2021-2024 оны хугацаанд нийт 2.139 тэрбум төгрөгийн цалин авсан талаар мэдээлж, төрийн өмчит компаниудын удирдлагын цалин, урамшууллын тогтолцоог илүү нээлттэй, хариуцлагатай болгох шаардлагатайг онцолсон байна.

