MПортугал-Узбекистаны тоглолт эхлээд ердөө долоо дахь минутад Криштиану Роналду эхний гоолыг орууллаа.
Энэ нь түүний ДАШТ-д нийтдээ оруулж буй 9 дэх гоол.
Гэхдээ КР7 зургаан өөр дэлхийн аваргад эдгээр гоолоо орууллаа.
Зургаан дэлхийн аварга дараалан гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгчин нь Криштиану Роналду болов. Гайхамшигтай.
Бичиж дуусаагүй байхад дахиад нэгийг…
КР7 2006 онд нэг, 2010 онд нэг, 2014 онд нэг, 2018 онд дөрөв, 2022 онд нэг, 2026 онд хоёр гоол оруулаад байна.
Түүний дэлхийн аваргын ногоон талбайд оруулсан эдгээр 10 гоолын зургааг нь (2018 онд дөрөв, 2026 онд хоёр ) дэргэд нь байж харлаа, ТИЙМЭЭ! SIUUU!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Гэрэл зургийг Ч.Ганбат

