Зохиогч: cool

Эрдэнэт хотод болж буй жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй ярилцлаа. -Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Эрдэнэт” үйлдвэр ямар статус, үүрэгтэй оролцож байгаа вэ? -Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод, тэр дундаа манай үйлдвэрийн Хангарьд ордонд болж байгаад бид баяртай байгаа. Яагаад гэвэл манай үйлдвэрийн үе, үеийн уурхайчдын сэтгэл, зүрх үргэлж их спортын төлөө байдаг. Дэргэдээ, жилийн тэрбум гаруй төгрөгийн зардалтай Хангарьд гэж спортын клубтэй. Олон ч алдартнууд амжилтын гараагаа эхэлсэн, Монголдоо нэртэй клуб. Зөвхөн жүдо бөхийн төрлөөр гэхэд дэлхийн аварга Болдбаатар, олимпийн хүрэл медальт Нармандах, Ням-Очир гээд олон алдартныг нэрлэж болно.…

Read More