Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

    07/08/2026

    Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

    07/08/2026

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин С.Зоригт: Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг
Папарацци

Дуучин С.Зоригт: Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг

Эрхэм админBy Эрхэм админ02/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Саяхан сошиал хуудаснаа автомашин ачилтын ажилтныг элдвээр хэлж шуугиан тарьж явсан дуучин С.Зоригт аав болоод удаагүй байгаа.

Анхны хүүхдээ 30 насандаа тэвэрсэн тэрээр нэлээд хайнга аав бололтой. Өөрийн цахим хуудаснаа гэрийн хувцастай оронд дээр хэвтээд хүүгээ харж асарч байгаа зургаа нийтлэжээ.
Дуучин С.Зоригтыг талаар сонирхуулахад, тэрээр Дархан-Уул аймгийн Зулзагын гол гэдэг газар 1990 онд төржээ.

Багаасаа дуулах дуртай, урлагт хайртай байсан тэрбээр СУИС-ийн дуулаачийн ангийг МУГЖ Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн юм. Хичээлийнхээ хажуугаар дуу бичлэгийн студид ажилладаг завгүй оюутан байсан ч их сургуулиа төгсөхдөө таван дуу, таван клиптэй болсон нь түүний хөдөлмөрч занг илтгэнэ. Энэ тухай тэрбээр “Зорьсон зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд сайн уран бүтээл маш их хөдөлмөрлөсний үр дүнд төрдөг. Нэг уран бүтээл гаргаад тэр нь шууд амжилтад хүрдэг тохиолдол бараг байхгүй. Би анхныхаа хит дууг гаргахын өмнө олон дуу бүтээсэн. Бүгд болохгүй байсан. Алдаа болсон. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ард нэг хит дуу гаргаад дараа дараагийн дуунуудыг минь хүмүүс сонсож эхэлж байлаа. Уран бүтээл гэлтгүй бүх салбарт тийм байдаг. Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг” хэмээн хэвлэлд ярьжээ.
Дуулахаас гадна тэрбээр хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Хамгийн анх “Франц үнсэлт” кинонд туслах дүр бүтээснээр дэлгэцнээ гарч байв. Энэ талаар “Ер нь жүжиглэх дуртай, энэ мэргэжилд хайртай. Миний мөрөөдөл өдөр бүр л өөрчлөгдөж байна. Хүн амьдралд шуналтай байх хэрэгтэй. Энэ шуналыг зөөлрүүлж хэлбэл мөрөөдөл юм даа. Хүүхэд байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Ямар ч байсан уран бүтээлээ туурвиад явж байна. Өөр олон сайхан мөрөөдөл сэтгэл дотор минь бий” хэмээн ярьсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.