Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

    07/08/2026

    Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

    07/08/2026

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ
Мэдээ

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

Эрхэм админBy Эрхэм админ07/08/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уран дархчүүд үндэсний өдөртэй болж, бүл нэмлээ. Тодруулбал, жил бүрийн долдугаар сарын 8-ны өдрийг уран дархчуудын баярын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн/2026.07.08/ хуралдаанаас гаргасан юм. Энэхүү түүхэн өдөр уран дархан Б.Баярбаатарын үүсгэн байгуулсан “HASUI Mongolia” үндэсний брэнд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж буйгаа зарлалаа.

Б.Баярбаатарын хувьд уран дархнаар ажиллаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн сүр хүч, хаан ширээ, нарны бэлгэдэл бүхий домгийн хүчирхэг амьтан болох хаан бэрсийг бэлгэдсэн үндэсний өв уламжлалаа уран дархны ур ухаантай нэгтгэн бэлгэдэж, өнө эртний дурсгалыг өнөө цагт эдлэн хэрэглүүлэх, өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “HASUI Mongolia”  брэндийгүүсгэн байгуулжээ.  Хүннүгийн үеийн хаан бэрс нь арслан, ирвэсийн толгойтой, ганц эвэртэй, архирч буй маш хүчтэй амьтныг дүрсэлсэн түүхийн нэг өвбөгөөд хүч чадал, зоригтой байдал, эрсдэлийг даван туулах чадарыг төлөөлдөг, манлайлагч чанар, үнэнч байдал, эрхэмсэг дүр төрхийг бэлгэддэг байна.

“HASUI Mongolia”  брэнд нь урлаг, соёл, уламжлалыг орчин үеийн загварт хослуулан, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй түүхий эд ашигладгаараа онцлогтой. Уран дархдын ур ухааныг шингээж шинэ өнгө төрх бүтээн, чанар, нарийн ур хийц, шинэлэг дизайныг хэрэглэгчдэдээ санал болгож, үеэс үед өвлөгдөн, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийд таниулах зорилгыг өвөртөлжээ.

Материал, гар урлалын өндөр технологи, бат бөх байдлыг бүтээгдэхүүндээ тусгайлан шингээж, бүтээгдэхүүний элемент бүр нь Монголын соёлын гүн гүнзгий бэлгэдлийг агуулах бөгөөд тансаг чанар, нарийн хийцээрээ ялгарч, хэрэглэгчдэд онцгой мэдрэмж төрүүлэх дээлийн бүс, товч, эрэгтэйчүүдэдтусгайлан зориулсан хослолын товч, зангианы хавчаар зэргийг урлаж байна.

“HASUI Mongolia” брэндийн үүсгэн байгуулагч, уран дархан Б.Баярбаатар:

-Хаан бэрс хэмээн хурд, хүчний бэлгэдэл болсон хүчтэнээр логогоо илэрхийлж, Үндэсний их баяр наадмыг угтаж бүтээгдэхүүнийхээ дээж болох “Хаан бэрс” коллекцийн зөвхөн 100 ширхэг дээлийн бүс худалдаанд гаргаж байгаа.   Манай бүтээгдэхүүн хүрэлээр хийгдэж байгаагаас гадна хүрэл өөрөө хамгийн өнө, удаан жил хадгалагддаг бүтээгдэхүүн учраас хүрлийг сонгож, бүтээлдээ шингээж урлаж байгаа. Бид брэндээ үүсгэхдээ уламжлалт, түүхийн олдвороос сэдэвлэж, судалгаан дээр үндэслэж бүтээгдэхүүнийхээ загварыг гаргаж, хүрэл, алтан шармал аргаар үйлдвэрлэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дэлхийн адууны өдөрт зориулсан “Монгол дархан:Адууны өдөр” үзэсгэлэнгийн үеэр 100 ширхэгээр гаргаж буй “Hasui” брэндийнхээ дээжийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэглэхээр бэлтгэж ирсэн байгаадаа маш их баяртай байна.

“Hasui mongolia” брэндийн үүсгэн байгуулагч Б.Баярбаатарын хувьд 2007 онд СУИС-ийг Н.Энхтайван багшийн шавь болж, дархны мэргэжлийг эзэмшсэн. Төгссөн цагаасаа хойш дархнаар тасралтгүй ажиллаж, түүхийн олдворуудаас санаагаа авч, олон жилийн судалгаагаар өөрийн хийцлэлээ гаргаж, хувийн уран бүтээлдээ шингээж, ийнхүү өөрийн “HASUI” брэндээ үүсгэж байгуулжээ. Б.Баярбаатар дархан 20 гаруй жил хувь уран бүтээлчээр ажилласан бөгөөд Нийслэлийн Хангарьд ордны бэлэг тэмдэг болох зэс хөөмөл, Чингисийн музей, Төрийн ордонд ч түүний бүтээлүүд бий.

  

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад ТӨРИЙН СОЁРХОЛ олгохоор болжээ

07/05/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.