Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ
Мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

coolBy cool06/16/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Сонсголын үеэр Улаанбаатар хотын төлөө бие, сэтгэл юугаа харамгүй зориулж, чухам л хөгжүүлнэ хэмээн НИТХ-ын төлөөлөгчид хэд хэдэн давхар дээлтэй гэх асуудал анхаарал татсан билээ.  Тиймээс бид НИТХ-ын төлөөлөгчдийн хэн нь хэдэн давхар дээлтэй болохыг хүргэж байна.

НИТХ-ны төлөөлөгч Батсамбуугийн Сэргэлэнбаатар гэх залуу  нэр шигээ сэргэлэн нь дэндсэн нөхөр байдгийг МАН-ынхан сайн мэднэ.

Х.Нямбаатарыг улс төрд мандан бадарч явахад түүний “далбаанд” бадарч явсан хүн бол Монгол улсын иргэн Батсамбуугийн Сэргэлэнбаатар гэх залуу.

Монголын залуучуудын холбоо, Төв аймгийн МАН гээд оролцоогүй салбар түүнд бараг үлдээгүй гэж хэлж болно.

Сүүлийн хэдэн жил нүдэн дээр өнгө зүс нэмж, үс хүртэл суулгуулаад амжсан сүйхээтэй эр.

Гэхдээ энэ бүхнийг нь дагаад таагүй мэдээлэл ч явдаг нь нууц биш бөгөөд үүнийг батлах гэсэн шиг тэрбээр саяхан саатуулагдаад гарч ирсэн билээ.

Тэгвэл НИТХ-ны төлөөлөгч Батсамбуугийн Сэргэлэнбаатар нь өдгөө

  1. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
  2. Хүннү хотын хөгжлийн корпорац
  3. Тархмал эрчим хүчний дэд бүтэц гэсэн байгууллагуудад удирдлагын багт ажиллаж байгааг нээлттэй мэдээллийн сангаас харж болохоор байна.

Хүннү хотын хөгжлийн корпорац   нь ТУЗ-ын дарга, гишүүдийн цалин, урамшуулал гэж ЕСӨН хүнд  – 2025 онд  37 722 596.94,   2026 оны 1  дүгээр улирал болон 5 дугаар сар хүртэл 30 133 296 төгрөг авсан байх юм. Удирдлагын багт байгаа нэг хүн 2025 он сард 400 000 төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө авч байна.

Тархмал эрчим хүчний дэд бүтэц нь ТУЗ-ын дарга, гишүүдийн цалин, урамшуулал гэж Зургаан  хүнд  – 2025 онд  78 012 000,  2026 оны 1  дүгээр улирал болон 5 дугаар сар хүртэл-  19 800 000. Удирдлагын багт байгаа нэг хүн 2025 он сард нэг сая гаруй төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө авч байна.

Эндээс үзвэл өнөр бүлийн эзэн Б.Сэргэлэнбаатар сардаа 1.5 сая төгрөгийн орлоготой арай гэж амь зогоож байгаа мэт харагдаж байна.

Үүнийг нь түүний хөрөнгө орлогын мэдүүлэг ч батална. Түүний орлого жилээс жилд буурч, өр шир нь огтоосоо ч багасахгүй байгаа нь өнөөдөр нээлттэй мэдээллийн санд байж  байна. Машин тэргээ зараад ч өр нь хэвээрээ л байх жишээтэй.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ЭНД ДАРЖ танилцаарай

Нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд түүнд бараг хандив цуглуулж өгмөөр санагдаж байгаа ч бодит байдал дээр түүний өмссөн, зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхэн арай өөр.

Түүнийг  АТГ-аас  223.4 тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа. Тодруулбал, “Професионалстрой” ХХК нь Б.Сэргэлэнбаатарын эзэмшлийнх байна. Харин эцсийн өмчлөгчөөр “Үнэн ба зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайханы нэр дээр бүртгэлтэй. Тус компани “Сэлбэ дэд төв” төслийн багц 4.2онц болох 994 айлын 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын 223.4 тэрбум төгрөгийн тендерт гүйцэтгэгчээр шалгарчээ. Түүний хувь эзэмшдэг компани шалгарсан тул албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж.

Нээлттэй мэдээллийн сангаас энэ мэтээр түүний тухай үзэхэд хэцүүхэн амьдардаг мэт сэтгэгдэл төрмөөр, шалгагдаж байгаа хэргийг нь харахаар хандив цуглуулах өрөвч зангаа татмаар ч юм шиг…

АТГ түүний ХОМ, шалгагдаж байгаа хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдэж байх шиг

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.