
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа. Сонсголын үеэр Улаанбаатар хотын төлөө бие, сэтгэл юугаа харамгүй зориулж, чухам л хөгжүүлнэ хэмээн НИТХ-ын төлөөлөгчид хэд хэдэн давхар дээлтэй гэх асуудал анхаарал татсан билээ. Тиймээс бид НИТХ-ын төлөөлөгчдийн хэн нь хэдэн давхар дээлтэй болохыг хүргэж байна.
НИТХ-ны төлөөлөгч Батсамбуугийн Сэргэлэнбаатар гэх залуу нэр шигээ сэргэлэн нь дэндсэн нөхөр байдгийг МАН-ынхан сайн мэднэ.
Х.Нямбаатарыг улс төрд мандан бадарч явахад түүний “далбаанд” бадарч явсан хүн бол Монгол улсын иргэн Батсамбуугийн Сэргэлэнбаатар гэх залуу.
Монголын залуучуудын холбоо, Төв аймгийн МАН гээд оролцоогүй салбар түүнд бараг үлдээгүй гэж хэлж болно.
Сүүлийн хэдэн жил нүдэн дээр өнгө зүс нэмж, үс хүртэл суулгуулаад амжсан сүйхээтэй эр.
Гэхдээ энэ бүхнийг нь дагаад таагүй мэдээлэл ч явдаг нь нууц биш бөгөөд үүнийг батлах гэсэн шиг тэрбээр саяхан саатуулагдаад гарч ирсэн билээ.
Тэгвэл НИТХ-ны төлөөлөгч Батсамбуугийн Сэргэлэнбаатар нь өдгөө
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
- Хүннү хотын хөгжлийн корпорац
- Тархмал эрчим хүчний дэд бүтэц гэсэн байгууллагуудад удирдлагын багт ажиллаж байгааг нээлттэй мэдээллийн сангаас харж болохоор байна.
Хүннү хотын хөгжлийн корпорац нь ТУЗ-ын дарга, гишүүдийн цалин, урамшуулал гэж ЕСӨН хүнд – 2025 онд 37 722 596.94, 2026 оны 1 дүгээр улирал болон 5 дугаар сар хүртэл 30 133 296 төгрөг авсан байх юм. Удирдлагын багт байгаа нэг хүн 2025 он сард 400 000 төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө авч байна.
Тархмал эрчим хүчний дэд бүтэц нь ТУЗ-ын дарга, гишүүдийн цалин, урамшуулал гэж Зургаан хүнд – 2025 онд 78 012 000, 2026 оны 1 дүгээр улирал болон 5 дугаар сар хүртэл- 19 800 000. Удирдлагын багт байгаа нэг хүн 2025 он сард нэг сая гаруй төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө авч байна.
Эндээс үзвэл өнөр бүлийн эзэн Б.Сэргэлэнбаатар сардаа 1.5 сая төгрөгийн орлоготой арай гэж амь зогоож байгаа мэт харагдаж байна.
Үүнийг нь түүний хөрөнгө орлогын мэдүүлэг ч батална. Түүний орлого жилээс жилд буурч, өр шир нь огтоосоо ч багасахгүй байгаа нь өнөөдөр нээлттэй мэдээллийн санд байж байна. Машин тэргээ зараад ч өр нь хэвээрээ л байх жишээтэй.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ЭНД ДАРЖ танилцаарай
Нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд түүнд бараг хандив цуглуулж өгмөөр санагдаж байгаа ч бодит байдал дээр түүний өмссөн, зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхэн арай өөр.
Түүнийг АТГ-аас 223.4 тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа. Тодруулбал, “Професионалстрой” ХХК нь Б.Сэргэлэнбаатарын эзэмшлийнх байна. Харин эцсийн өмчлөгчөөр “Үнэн ба зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайханы нэр дээр бүртгэлтэй. Тус компани “Сэлбэ дэд төв” төслийн багц 4.2онц болох 994 айлын 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын 223.4 тэрбум төгрөгийн тендерт гүйцэтгэгчээр шалгарчээ. Түүний хувь эзэмшдэг компани шалгарсан тул албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж.
Нээлттэй мэдээллийн сангаас энэ мэтээр түүний тухай үзэхэд хэцүүхэн амьдардаг мэт сэтгэгдэл төрмөөр, шалгагдаж байгаа хэргийг нь харахаар хандив цуглуулах өрөвч зангаа татмаар ч юм шиг…
АТГ түүний ХОМ, шалгагдаж байгаа хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдэж байх шиг

