“ТАШКЕНТ 2026” Өсвөр үеийн Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс U15 ангилалд, хөвгүүдийн 49кг жинд “Соёмбо” боксын клубийн тамирчин Т.Кайсар хүрэл медалийн эзэн болсон. Тэгвэл өнөөдөр /2026.05.21/ баг, тамирчид эх орондоо ирэх бөгөөд үндэсний агаарын тээврийн тэргүүлэх компани болох “Хүннү Эйр” ХХК U15 ангилалдаа хүрэл медаль хүртсэн Т.Кайсар болон түүний дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарыг үнэ төлбөргүй эх оронд нь авчрах ба зөвхөн энэ нислэгт зориулж онгоцоо томруулан, суудлын тоогоо нэмжээ. Дашрамд сонирхуулахад Т.Кайсар бага насны ангилалд эх орондоо ганцаараа хүрэл медаль өвөртлөн ирсэн бөгөөд өөрийн хувийн зардлаар боксын тэмцээндээ оролцож, Ази тивд ийнхүү эх орныхоо нэрийг цуурайтуулсан байна. “Хүннү Эйр” компанийн хувьд Монголын…
Зохиогч: cool
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс өнөөдөр /2026.05.18/ Б.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл Х.Нямбаатарын ажлыг нь хүлээлцэхээр хотын захиргаанд ажиллав. Дараагийн хотын даргыг томилох хүртэл Хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, түүнд тамгыг гардуулсан юм. Тамга гардуулах үеэр Х.Нямбаатар өөрөө байгаагүй бөгөөд “Намайг байхгүйд гардуулчихаа” хэмээн Б.Энхбаярт хэлсэн тул түүний хэлсэн ёсоор болгожээ. Хотын дараагийн даргыг 14 хоногт багтаан томилох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Хамгийн өндөр өртөгтэй гүтгэлгийг “Гэрэгэ” тауэрийн 15 давхраас үйлдвэрлэн гаргаж байсныг нийтээрээ мэддэг болсон. Үүний төлөө хэн ч ял хүлээгээгүй. Чингис хаан “Өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг өглөө бүр надад сануулж бай” гэсэнтэй яг адил өдөр бүр бидний санаж, сэрж явах ёстой зүйл бол хүний эрх, эрх чөлөө, иргэний эрхийн асуудал юм. Хүний эрх, эрх чөлөө гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ бол иргэний эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан, зайлшгүй сахин биелүүлэх ёстой хэм хэмжээ юм. Тэр тусмаа иргэний эрхийг төрөөс хязгаарлах, хязгаарласан хууль, хэм хэмжээ тогтоохоос сэргийлсэн зүйл. Үндсэн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн…
Сүүлийн өдрүүдэд хотын экс дарга Х.Нямбаатарыг чиглэсэн сошиал дайралтыг Ерөнхий сайдын талаас чамгүй сайн хийсэн. Наад захын жишээ гэвэл, Н.Учрал сайдын зөвлөх гэгддэг О.Үлэмж комеди хэлбэрээр маш чадварлаг удирдсан гэхэд хилсдэггүй. Сонирхолтой нь, түүний постыг Ардчилсан намынхан болон тэдний талын нөлөөлөгчид, сошиал идэвхтнүүд маш хүчтэй дэмжиж байв. Хотыг экс дарга суудлаа өгмөгц О.Үлэмж “Хаана цуглаж тэмдэглэх вэ?” хэмээн даажигнасан пост оруулж, үүнийг нь АН-ынхан хоорондоо үгсэн тохиролцсон мэт шэйрлэж, “Бид зорилгодоо хүрлээ” гэх уур амьсгалыг сошиалд үүсгээд байна. Ерөнхийлөгчийн далбаан дор Ерөнхий сайдаар томилогдсон “хуурай хүү” өөрийн багаа нийслэлд төвхнүүлэхийн тулд АН-ынхантай гар барив уу. Юутай ч Х.Нямбаатарыг унагах ажиллагаа…
Нэгэн цагт УИХ-ын гишүүн Э.Болормаатай хамт амьдарч байгаа гэх ярианд өртсөн Н.Мандуулыг хотын дарга болгоно гэх мэдээлэл байна. Гэхдээ мэдээж тэрбээр ганцаараа хотын даргад хүч үзэхгүй гэнэ. Түүнтэй хамт Н.Учралын ойрын хүн гэгдэх М.Говьсайхан ч хүч үзэж байгаа аж. Н.Мандуулын хувьд 2024 онд Чингэлтэй дүүргээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Зарим нь «Чингэлтэйн Мандуул» гэдгээр нь илүү сайн мэддэг. Тэрбээр Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газрын даргаар олон жил ажилласан. Хөгжлийн банкны дуулиан дэгдэж, дампуурахдаа тулаад байх үед гүйцэтгэх захирлаар нь очиж, чанаргүй зээлүүдийг төлүүлж, банкийг ашигтай ажиллуулж чадсан гэдгээрээ олон нийтээс өндөр үнэлгээ авсан. Мөн хотын экс дарга Х.Нямбаатарын багт нийслэлийн…
Хотын дарга Х.Нямбаатарыг өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал “хөөж” байгаагаа мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй Х.Нямбаатар болон түүний хамсаатнуудыг цагдаа, тагнуул, АТГ-аар шалгуулж зүгээр байлгахгүй гэдгээ хилэгнэн хэлсэн билээ. Тэгвэл Х.Нямбаатарын орыг хуулийн дагуу 15 хоногийн дотор шинэ даргыг батламжлах ёстой бөгөөд одоогоор сөрөг хүчин болон МАН-ын дотор НИТХ-ын төлөөлөгч асан, “НОСК”-ийн захирал М.Говьсайхан болон “Чингэлтэй”-н Н.Мандуул нарын нэрс дараагийн хотын даргад яригдаж эхэллээ. М.Говьсайханы хувьд НИТХ-ын төлөөлөгч байсан, хотыг мэднэ. Гэвч 2024 оны УИХ-ын сонгуульд унаж, “рейтинггүй” гэдгээ харуулсан. Гэсэн ч Ерөнхий сайдад хамгийн ойрын хүн учраас “НОСК”-оо хүлээлгэн өгөлгүй зургаа дахь жилдээ энэ суудалд сууж байгаа. Өөрөөр хэлбэл, НОСК бол…
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна. Учир нь, тэр иргэдийн дуу хоолой болж, нийгэмд болохгүй, бүтэхгүй байгааг илчилсээр ирсэн. Хэрэв түүнийг нийтэлсэн мэдээлэл, хөндсөн сэдэв, редакцийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор шалгаж, цагдан хорьсон бол энэ нь зөвхөн нэг сэтгүүлчийн асуудал биш, Монголын хэвлэлийн эрх чөлөөний асуудал юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг бол эрх мэдэлтнүүдээс тайлбар нэхэх, олон нийтийн өмнөөс асуулт тавих, маргаантай асуудлыг ил гаргах. Ийм ажил хийсний төлөө редакцийн удирдлагыг эрүүгийн хэрэгт холбож, эрх чөлөөг нь хязгаарлах нь нийгэмд айдас төрүүлж, бусад сэтгүүлчдэд “болгоомжтой бай” гэсэн дохио болдог. Л.Баяржаргалын нийтэлсэн мэдээлэлд алдаа…
МУГЖ, дуучин, Т.Батсайхан өдгөө Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Тeатрын даргаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл МУГЖ дуучин эр бусдад өгөх ёстой 770 гаруй сая төгрөгөө өгөхгүй луу унжсаар байгаа тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дуудагдаад байна. Иргэнээс ирсэн нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний хэрэг нээсэн байна. Шүүх дээр байгаа хэргээс гадна дуучин эрийн эхнэр Шүхэрийн Жаргал гэгчийг цагдаагийн байгууллагаас бусдыг залилсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Тодруулбал, 2022 онд “Ш” ХХК-иас түрээсээр техник тоног төхөөрөмж авсан ч өнөөдрийг хүртэл түрээсээ өгөхгүй “луу унжсаар” байгаа аж. Тиймээ тус байгууллага хохирлоо барагдуулахаар цагдаа болон шүүхэд хандаад байгаа бөгөөд…
Хуульч Б.Гүнбилэг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэсэн талаар тайлбар авахаар АТГ-т хандсан билээ. Үүний зэрэгцээ, Б.Дэлгэрсайхан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаа тул АТГ-т шалгуулахаар хандсан билээ. Энэ талаар хуульч Б.Гүнбилэг: “… УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь зам тээврийн салбарт 1300 орчим вагон эзэмшдэг, “Болдтөмөр Ерөө гол” компанитай холбоотой төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн түүний…
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛЖ, ГҮТГЭХИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөний бодит хэрэгжилт хумигдаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засаг, хууль эрх зүй, улс төрийн дарамтад өртөх нь эрс нэмэгдэж байгаад Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх Үндэсний сүлжээ (цаашид “Үндэсний сүлжээ”) гүнээ санаа зовниж байна. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн зүгээс сэтгүүлчдийг олон нийтийн өмнө гутаан доромжлох, сүрдүүлэх, хууль шүүхийн байгууллагаас дуудах, үзлэг нэгжлэг хийх зэргээр айлган сүрдүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх оролдлого нэмэгдэж байна. Ийм үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой…
