Зохиогч: cool

“Бизнес фокус” ХХК нь Өмнөговь аймгийн харьяалалтай компани биш байтал Засаг дарга Н.Энхбатыг засаг даргын орлогч байх үеэс нь авлига өгч тендерт шалгарч, чанаргүй барилга барьдгаараа цуутай болсныг Өмнөговьчууд ярьдаг. Өөрөөр хэлбэл бусад компаниудын боломжийг хулгайлсаар байгааг Өмнөговь аймгийнхан одоо ч ярьсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд 6.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Ахмадын сувиллын барилгыг Засаг дарга Н.Энхбатаар “мундагдуулан” авсан ч чанаргүй гүйцэтгэсний дээр дахин төсвөөс нэмэлтээр мөнгө гаргуулахаар санаархаж байгаа гэнэ шүү. Мөн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг түрээслэх, өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх тендерт аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ганхуягийн ээж…

Read More

ДАВАА ГАРАГ 2026.04.20 Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл батлагдсанаар нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой. (Дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай…

Read More

Орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа нэртэй ч дарга нартай халаас нэгтэй болсон гэж хардахаар байгууллагууд цөөнгүй бий.  Үүний нэг нь Өмнөговь аймгийн засаг дарга Энхбатын найзын дүүгийнх “Хас мета зам” ХХК юм. Эх сурвалжаас харахад энэ компанийн захирал нь Засаг дарга Энхбатын маш ойрын хүн, дотны найз, баруун гар нь болох Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Оргилболдын төрсөн дүү юм байна. Анх 2023 онд үүсгэн байгуулагдсан уг компани төрсөн ахынхаа найз Засаг дарга Энхбатаар дэмжүүлэн өдий зэрэгтэй явж байгаагаа мэдэхгүй өөрийн хүчээр хэмээн омог бардам баталсан сүржин сүржин мэдэгдлийг өөрийн фэйсбүүк цахим хуудсаараа дамжуулан хийсэн. Мэдэгдэлдээ миний авсан…

Read More

МАН-ынхан дотоод хагарал өнөөдөр эцэслэгдэх бололтой. Тодруулбал, өнөөдөр Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ыг булаан авах ажиллагааг Нийслэлийн намын хорооны хурлаар шийдэх гэж байна. Улмаар Х.Нямбаатарыг намаас нь хөөх аж. Ингэснээр олон жилийн өмнө М.Энхболдыг шившиглэн намаас хөөж байсан “үйлийн үр”-ийг өөрт нь эдлүүлэх гэнэ шүү. Хэрвээ Х.Нямбаатараас нийслэлийн МАН-ыг авч чадвал Л.Оюун-Эрдэнэ болон түүний нөхдүүдийг нэг мөсөн улс төрөөс арчиж хаях төлөвлөгөө хэрэгжих аж. Үүний эсрэг Х.Нямбаатар зүгээр байсангүй Ерөнхий сайд Н.Учрал руу дайралт хийж байгаа харагдана лээ. Улс төрчид хагаралдвал булай нь дэлгэгддэг жамтай бөгөөд үүний үр дүнд ард түмэн хождог жамтай. Намын хагарал хаа хүрэхийг харж л сууя даа…

Read More

 Гоцбаярын Гарьд буюу реппер Гинжин сүүлийн үед цахимд ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.  Тодруулбал, Гинжингийн өмнөх эхнэр өөрийн цахим орчинд “Хүүхдэдээ п,,да гэж мөнгө өгдөг хүн бас байна” хэмээн өөрийнхөө цахим орчинд оруулснаар Гинжин олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Эхнэр нөхөр битгий хэл эрүү толгой салдаг орчлонд төрсөн үрээ ээжид нь орхиод явсан нь багадаад мөнгө шилжүүлэхдээ ёс бусаар харааж байгаа нь ямар хүмүүжилтэй вэ гэдгийг нь харуулж  байна.  Хүүхдээ орхиод явсан бол насанд хүртэл нь  тэтгэмж өгөх нь зүйн хэрэг. Хэрвээ хүүхдийн тэтгэмж өгөхгүй бол баривчилдаг хуулийн зохицуулалт ч бий.  Харин Гинжин хариуцлагагүй бөгөөд хуулийн мэдлэггүй нэгэн гэдгээ зөвхөн энэхүү үйлдлээр…

Read More

Монголын тэргүүн баячууд болох  “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн,  УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар өнгөрсөн онд нэгэн залууг нүүрэн тус газарт нь бүтэн яс үлдээхгүй зодож танхайрсан хэрэг үйлдсэн билээ. Олны анхаарлыг татсан энэ зодооны эхлэл нь Эстер гэх бүсгүйг “булаацалдсaнаас” болсон бөгөөд уг дуулианаас хойш  нам жим байх болсон. Оролцсон нэвтрүүлгийнхээ хамгийн бага нь ч гэсэн айхтар нэгэн гэдгээ баталж байсан тэрбээр уг нь хосоо олоод уг нь нэвтрүүлгээ өндөрлүүлсэн. Харин хосын харилцаагаа хамтын амьдрал болгож чадалгүй салж, хэн хэн хэн нь зам мөрөө хөөсөн гэдгийг залуус андахгүй бизээ… Тэгвэл дуулианы эзэн…

Read More

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд аавыгаа амьд байхад нь “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Жигжиднямаатайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинглимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол улс руу буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амар санаагийн гудамж дахь…

Read More

Долоо хоног бүрийн дүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг. Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара бухимдаж эсэргүүцсэн бөгөөд хэлэлцэх эсэх сана хураалтын үеэр микрофонгүй хилэгнэв. Улмаар УИХ-ын чуулганы танхимыг орхин гарахдаа мөн л бухимдлаа илэрхийлсээр явж одов. Уг нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара өмнө нь энэ хуулийг өөрөө санаачлаад дэмжээд байсан атлаа гэнэт ийнхүү эсэргүүцэн орилж, уурлан хилэгнээд байгааг нь олон нийт ч ойлгохоо…

Read More

Улс төрийн намууд намын дүрэм болон дарга нь өөрчлөгдсөн л бол хуулийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг билээ. Иргэний зориг ногоон намаас Улсын дээд шүүхэд ТАВ дахь удаагаа хандаад байна. Тодруулбал, ИЗНН-ын  Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос Улсын дээд шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл ирүүлжээ.  Уг өргөдөл нь “ … Онц Их хурлаас сонгогдсон намын дарга Р.Батболдыг болон дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг тус тус бүртгүүлэх” агуулгатай байна. Өмнө нь тус намын дүрэм болон даргыг бүртгэх асуудалд Батын Батбаатар ДӨРВӨН удаа “бүдэрсэн” тул түүнийг намынхан нь огцруулан шинэ дарга нь хуулийн дагуу ажиллахаар ийнхүү эхний…

Read More

Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой үзэсгэлэнгийн байгууламж түр хугацаанд баригдах гэж байгаа юм байна. Тус байгууламж нь түр хугацаанд буюу 2026.04.15–2026.07.20 хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрын талбайд байрлах бөгөөд үзэсгэлэн дууссаны дараа бүрэн буулгагдаж, орчны ногоон байгууламжийг анхны төлөвт нь сэргээхээр төлөвлөгджээ. Төслийг санаачлагч байгууллагаар Юнител групп, гүйцэтгэгчээр Даларав ХХК ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн нь байгальд ээлтэй шийдэлтэй, түр байгууламжийн онцлогийг шингээснээрээ онцлогтой аж.

Read More