Орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа нэртэй ч дарга нартай халаас нэгтэй болсон гэж хардахаар байгууллагууд цөөнгүй бий. Үүний нэг нь Өмнөговь аймгийн засаг дарга Энхбатын найзын дүүгийнх “Хас мета зам” ХХК юм.
Эх сурвалжаас харахад энэ компанийн захирал нь Засаг дарга Энхбатын маш ойрын хүн, дотны найз, баруун гар нь болох Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Оргилболдын төрсөн дүү юм байна.
Анх 2023 онд үүсгэн байгуулагдсан уг компани төрсөн ахынхаа найз Засаг дарга Энхбатаар дэмжүүлэн өдий зэрэгтэй явж байгаагаа мэдэхгүй өөрийн хүчээр хэмээн омог бардам баталсан сүржин сүржин мэдэгдлийг өөрийн фэйсбүүк цахим хуудсаараа дамжуулан хийсэн. Мэдэгдэлдээ миний авсан ямар ажлууд хаана байна гээд хайгаад байсан Жамъянжав захирлаа таны танил талаа ашиглаж авсан ажлууд чинь бүгд Opendata, tender.gov.mn дээр төсөвт өртөг, он сартайгаа дурайтал гарч ирж байна.

“Хас мета зам” ХХК нь дөнгөж байгуулагдсан даруйдаа буюу 2023 онд хагас тэрбумын 2 тендер, 2024 онд 7,5 тэрбум төгрөгийн 5 тендер, 2025 онд 8,7 тэрбум төгрөгийн 3 тендер, энэ жил буюу 2026 онд 19,3 тэрбум төгрөгийн 4 ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах мэдэгдлийг нэг дор авчээ. Шинээр үүсгэн байгуулагдаад 3 жил болж буй атал аль хэдийн нийт 36,2 тэрбум төгрөгийн тендерийг өөрийн хүчээр авсан гэвэл Монголд бизнес эрхлэх орчин таатай байх байсан биз.
Тус компанийн 2026 онд нэг дор ДӨРВӨН ажил авсан талаар мэдээлсний төлөө манай сайтыг гүтгэлээ гэх мэтээр сүржин мэдэгдэл хийж эрхлэгчийн зурагтай нийтлэн, сэтгүүлчийг гүтгэсэн.
Засаг дарга Энхбатаар зуучлуулан энэ онд авсан ДӨРВӨН ажлын хамгийн өндөр төсөвтэй ажил дээр нь Сангийн яаманд гомдол гарч, гомдлыг үндэслэлтэй гэж үзэн үнэлгээний хорооны “Хас мета зам” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. Энэ шийдвэрээс харахад өөрийнх нь яриад байгаа шиг үнэн шударгаар тендерт шалгаран ажил авч чаддаггүйг харуулж байна.
Сүүлийн НАЙМАН ТЭРБУМ төгрөгийн төсөвт өртөгтэй Шар тээгийн уулзварт авто зогсоол байгуулах тендерт ах нарынхаа дэмжлэгээр шалгарахдаа туслан гүйцэтгэгч компаниар өнөөх алдарт тендерийн загалмайлсан эцэг аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ганхуягийн төрсөн ахын компани болох “Хуяг-Эрчим” ХХК-ийг сонгосон нь гэнэтийн тохиолдол биш болов уу.

