Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нь намын томилгоогоор эл албан тушаалд очсон нэгэн. П.Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 61 настай. Хотгойд, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Төрийн албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа. 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөхөөр ажиллаж байгаад Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар очжээ. П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллах хугацаанд улс хоорондын С зөвшөөрлийн авлига ид цэцэглэсэн үе гэж салбарыхан ярьдаг. Үүнтэй холбогдуулан АТҮТ-ийн олон албан тушаалтан АТГ-т байцаагдаж, шүүхээс ял сонсож байсан. 2020 онд АТҮТ-ийн албан хаагчид 3000 улсын дугаарыг сольсон асуудлыг АТГ илрүүлсэн. П.Дэлгэрнарангийн хувьд хариуцлагаас зугтаж 2019 оны сүүлээр ажлаа өгсөн…
Зохиогч: cool
МУГЖ И.Одончимэг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара зэрэг олны танил эмэгтэйчүүд энэ насны ханиараа 10-20 гаруй насаар дүү залууг сонгосон байдаг. Тэгвэл тэдний энэ буухиаг Д.Индра залуухан амрагийнхаа хүүхдийг төрүүлснээр албан ёсоор үргэлжлүүлж байна. Яруу найрагч, эх оронч О.Дашбалбар агсны хууль ёсны гэрлэлтээс төрсөн охин Д.Дэжидмаад үе үе адлуулдаг Д.Индра энэ удаад мөн л олны анхааралд таагүй байдлаар өртөж эхэлжээ. Тодруулбал, яруу найрагч О.Дашбалбар агсны “бутач” хүүхэд гэгдэх Д.Индра хоёр нөхрийн гурван хүүхэдтэй гэнэ шүү. Түүний анхны нөхөр, хоёр хүүхдийнх нь аав өөрөөс нь олон насаар ах хүн байдаг бол хоёр дахь нөхөр, гурав дахь хүүхдийнх нь аав өөрөөс нь олон…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс даалгасан чиглэлийн дагуу Олон улсын монгол монголч эрдэмтдийн их хурлыг 3 жил тутамд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тогтсон билээ. 2025 оны 2-р сарын 5-нд Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, 2026 онд зохион байгуулах Олон улсын монголч эрдэмтдийн 13 дугаар их хурлын талаар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгчийн зүгээс тус хуралд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж, хурлын зохион байгуулалттай холбогдох арга хэмжээг эртнээс авч ажиллахыг Ерөнхийлөгчийн тамгын газар, хамаарах зөвлөх нартаа үүрэг болголоо.
Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа. Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Тэгвэл хөрөнгө орлогоо мэдүүлэгчид худал мэдүүлэх тохиолдол мэр сэр гарсаар байгаа. Олон жил хөрөнгө орлогоо мэдүүлж байгаа хүмүүс ч гэсэн энэ төрлийн алдааг гаргасаар байгаа гэнэ. Тэдний нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх гэнэ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, өөрийн хувийн…
Төрд бүх насаараа ажилласан нэгэн нь орох оронгүй, хадгаламжгүй хэцүүхэн амьдарч байгаа жишээг өнөөдөр бид олноор нь харж байгаа. Тэгвэл энэ удаад бид төрд насаараа ажиллаад тэрбумтан болсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг онцолж байна. Өнөөдөр 0.07 га газраа авч чадаагүй байгаа иргэн байхад Т.Батмөнх 14 газрыг эзэмшиж, ашиглаж, өмчилж байх юм. Харин тэдгээрээс зарим нэгийг нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байж болзошгүй талаарх баримтыг хүргэж байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулиар өнөөдөр газрыг эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр олгож байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нь 14 газрыг өмчлөх, ашиглах, эзэмших хэлбэрээр ашиглаж…
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг АТГ-аас дахин хэд хэдэн хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан “Орхон тек” ХХК-ийг тендерт ялуулж өгсний хариуд өөрийнхөө газар цахилгаан татуулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг ажлын цагаар хувийнхаа газарт барилга байгууламж бариулсан, Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн бараа материал, тоног төхөөрөмжийг ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа аж. Т.Батмөнхийн хувьд албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа анхны хэрэг нь энэ биш. Үүнээс өмнө тэрбээр 140 сая төгрөгийн үнэтэй “Лексус” -570 маркийн тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх хэрэгт шалгагдаж байсан. Мөн өнгөрсөн онд түүний гэрт Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийхэд хулгайд…
Түмэн тэмээний баяр Өмнөговь аймагт болж байгаа. Уг баярыг тохиолдуулан “Тэмээн сүргийн говь” дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд тэмээтэй холбоотой бүхий л төрлийн бүтээлийг харуулахыг зорьсон байна. Тухайлбал, “ран зураг, тэмээний түүхий эдээр хийгддэг бүтээгдэхүүн, тэмээнд хэрэглэдэг хэрэглэгдэхүүн, гар урчуудын бүтээлүүд үзэсгэлэнгийн үеэр борлуулагдаж байна. “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр хүртэл үзэгчдэд хүрэх юм.
Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлч Б.Баярцэцэгтэй ярилцлаа. -Дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлч болсон цаг үеэ эргэн дурссан яриа сонирхолтой байх болов уу. Хоёулаа тэр цаг үеэс ярилцлагаа эхлүүлэх үү? -Миний уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн түүх ээдрээтэй. Би анх ХААИС-ийн нягтлан бодогчийн ангийн оюутан болж их хотын амьдралд хөл тавьж байлаа. Мөнгө санхүү талын хүн болох нь миний хүсэл байгаагүй юм. Би багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй, харин ээж аав хоёр санхүүч болгомоор байсан хэрэг. Гэхдээ намайг СУИС-д шалгалт өгөхийг зөвшөөрч билээ. Тэнцэхгүй бол ээж аав хоёрын хүссэн сургуульд орох аман гэрээтэй шалгалтанд орохоор болов. СУИС-д…
Монгол улсын хэмжээнд нэг жилд 25 000 орчим зам тээврийн осол бүртгэгддэг. Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 500 хүн нас барж, 3400 орчим хүн гэмтэж бэртдэг гэх судалгаа гарчээ. Ослын газарт анхан шатны тусламж авч чадахгүйгээр өөд болж байгаа хүмүүсийн тоог багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор байлдааны цагт хэрэглэдэг анхан шатны тусламжийн багцыг жолооч нарт санал болгож байгаа аж. Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 30-р дугаарт “Анхан шатны тусламжийн багц” /2-р хэсэг/ гарчигтайгаар Youtube-д байршуулсан байна. Уг нэвтрүүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь хүргэж байна. Холбоотой мэдээлэл: Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн…
Урлаг, спортынхон олон улсад эх орныхоо нэрийг өндөрт гаргаж Монголчуудынхаа магнайг тэнийлгэдэг. Тэгвэл тогооч нар энэ жишгийг үргэлжлүүлэх бололтой. Тодруулбал, тогооч Т.Ариунбат орчин үеийн шинэ Монгол хоол хийж байгаа гэнэ шүү. Түүнийг тойрон хүрээлэгчдийнх нь хэлж байгаагаар тавган дээр урлагийн бүтээл урладаг ажээ. Дэлхий дахинд Солонгос хоол амтаараа гайхагддаг бол Монгол улсыг дэлхийд сурталчлах нэрийн хуудасны нэг нь Т.Ариунбатын хоол байх гэнэ. Түүний хэлснээр “Итали пастагаараа алдартай бол эх орондоо миний хийж байгаа хоол нь Монгол хонь, үхрийн махаар нүүдэлчин түмний гайхамшгийг түүхтэй нь хамт мэдрүүлэх болно” гэв. Тэрбээр эх орноо дэлхийд сурталчлах энэхүү ажлаа эхлүүлээд чухам завгүй байгаа. Дэлхийд…