Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Олон насаар дүү нөхөртэй олны танил эмэгтэйчүүдийн буухиа Д.Индрагаар үргэлжиллээ
Мэдээ

Олон насаар дүү нөхөртэй олны танил эмэгтэйчүүдийн буухиа Д.Индрагаар үргэлжиллээ

coolBy cool02/10/2025Updated:02/10/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МУГЖ И.Одончимэг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа  Нара зэрэг олны танил эмэгтэйчүүд  энэ насны ханиараа 10-20  гаруй насаар дүү залууг сонгосон байдаг. Тэгвэл тэдний энэ буухиаг Д.Индра залуухан амрагийнхаа хүүхдийг төрүүлснээр албан ёсоор үргэлжлүүлж байна.

Яруу найрагч, эх оронч О.Дашбалбар агсны  хууль ёсны гэрлэлтээс төрсөн охин Д.Дэжидмаад үе үе адлуулдаг Д.Индра энэ удаад мөн л олны анхааралд таагүй байдлаар өртөж эхэлжээ. Тодруулбал, яруу найрагч О.Дашбалбар агсны  “бутач” хүүхэд  гэгдэх Д.Индра хоёр нөхрийн гурван хүүхэдтэй гэнэ шүү. Түүний анхны нөхөр, хоёр хүүхдийнх нь аав өөрөөс нь олон насаар ах хүн байдаг бол хоёр дахь нөхөр, гурав дахь хүүхдийнх нь аав өөрөөс нь олон насаар дүү бөгөөд нөхрөө сайн найзаасаа “өргөж авсан” гэх ярианд өртөөд байна.

Д.Индра өмнө нь гэр бүлтэй байсан өөрөөсөө олон насаар ах эрийг салган ханилан суусан гэдэг. Гэвч тэд хоёр хүүхдийн аав ээж болсон ч өөр өөрсдийн зам мөрийг хөөсөн билээ. Түүнээс хойш хэн нэгэнтэй дэр нэгтгэж тоонот гэрт толгой холбоогүй ч нэр холбогдсон олон эртэй гэдэг жиг жуг яриа үе үе чих дэлсэж ирсэн түүхтэй гэнэм. Удаан хугацаанд бараг л ганц бие явж байсан тэрбээр  Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал болсноор ажил, амьдрал нь жигдрэх замдаа  орсон гэх юм билээ.

Өөрөөр хэлбэл уг албан тушаалд очсоныхоо дараа сайн найзынхаа дүүг нөхрөө болгосон гэнэ шүү. Түүний хоёр дахь нөхрөөр “Мэдээлэл технологийн үндэсний парк” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын захирал Ж.Золзаяагийн төрсөн ганц дүү Ж.Золбоо гэх залуу тодорчээ. Д.Индра Ж.Золзаяа  нар нь үй зайгүй найзууд гэнэ лээ. Тэр ч утгаараа  Д.Индра хадаг яндар бололгүйгээр найзаасаа дүүг нь хууль ёсоор “өргөн авч” хүүхдийг нь төрүүлээд дэргэдээ уяж чадсан гэх мэдээлэл байна. Найзаасаа дүүг нь өргөж авсан гэдэг нь тэрбээр нөхрөөсөө 10 гаруй насаар эгч болохоор найзууд нь ийнхүү өхөөрдөж байгаа  гэнэ лээ.

Угсаа гарвал нь угаас маапаантай гэгдэж, шүүмжлэлд өртдөг тэрбээр энэ удаад олон насаар дүү нөхрөөсөө болж түмний анхааралд дахин өртөхөөс төвөгшөөн айж харилцаагаа ихэд нууцладаг аж.

Том хүүхдээс нь хэдхэн насаар ах залууг нөхрөө болгосон болохоор олны хэл амнаас эмээдэг биз гэдгийг найз нөхөд нь ярьж байгаа дуулдана лээ…

Хожуу учирсан хайр гэх үү? Олон насны зөрүүтэй хайр гэх үү? Хосуудын хайр дурлалд амжилт, аз жаргал хүсье дээ…

энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.