ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болов. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосныг прокурор эсэргүүцэл бичжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан хэмээн үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж авсангүй.
Хэргийг сануулбал, Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Бархүүгийн үүсгэн байгуулсан компаниас компьютер томографын хуучин аппаратыг өндөр үнээр худалдан авах замаар эдийн засгийн давуу байдал олгосон байна. Д.Бархүү нь энэ аппаратыг хуурамч үнэлгээгээр үнэлүүлж, Д.Нямхүүтэй бүлэглэн гэрээ байгуулж, 400 сая төгрөгийн санхүүжилт авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэх хэрэгт холбогдсон юм.

