Дуучин Don Dior буюу Д.Мөнхтулгатай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн талаарх ноцтой мэдээллийг түүний эхнэр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлжээ.
Тэрээр биеийнхээ хөхөрсөн, шалбарсан шархнуудын зургийг нийтэлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөр нь өөрт нь хүч хэрэглэж, удаа дараа дарамталдаг байсан хэмээн бичсэн байна. Мөн энэ тухайгаа бусдад сэрэмжлүүлэх зорилгоор олон нийтэд дэлгэж буйгаа онцолжээ.

