/2026.07.21/ Чингэлтэй дүүрэгт барилгын лифтний хонгилд хүн унасан гэх дуудлага 09:47 ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход барилгын цахилгаан шатны хонгилд буцалтгүй нэрвэгдэгч байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 
Иймд иргэд та бүхэн болзошгүй эрсдэл бүхнээс сэрэмжилж, анхаарал болгоомжтой байгаарай.
