Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Бусдыг амиа алдах хэмжээнд хүчиндэж, гэмтээсэн этгээдийг цагаатгасан шийдвэрийг УДШ-ээс хүчингүй болголоо    
Гэмт хэрэг

Бусдыг амиа алдах хэмжээнд хүчиндэж, гэмтээсэн этгээдийг цагаатгасан шийдвэрийг УДШ-ээс хүчингүй болголоо    

coolНийтэлсэн: cool04/02/2025Шинэчилсэн:04/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогоос найман жилийн өмнө С.Намжил гэх этгээд Хэнтий аймагт Э.Х гэх эмэгтэйтэй хүчээр бэлгийн харилцаанд орж улмаар үтрээний хүнхрээний урагдал үүсгэсний улмаас цус алдаж амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1.4 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.  Эрүүгийн хуулийн 12.1.4-т гэм буруутай этгээдэд 12-25 жил эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 18 жил хаалттай хорих ангид хорих ял өгч байсан юм. Гэвч хэрэг  өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа цагаадаж, хэрэгсэхгүй болсоор байжээ.

Хамгийн сүүлд л гэхэд  Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 228 дугаар тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар магадлалаараа тус тус уг этгээдийг цагаатгасан байна.

Өнөөдөр уг хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд боллоо. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдлээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар С.Намжилд холбогдох хэргийг  “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж хяналтын шатны шүүхээс үзсэн учир цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Уг хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажиласан бөгөөд  амь хохирогчийн эгч: Хүний эрхийн Цагаан суварга бүтээж, өнгөрсөн найман жилийн турш тууштай байж, ноё нуруугаа алдаагүй, хүн чанараараа ажил мэргэжлээ амилуулсан  өмгөөлөгч Р.Булгамаа таньд баярлалаа хэмээн сэтгэгдэл илэрхийлсэн байна

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.