“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий инженер Т. БАТМӨНХ болон түүний удирдлага доор ажиллаж байгаа хүмүүс төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарцуулж байгаа талаар болон төрсөн хүү Б.Тэмүүлэнгээ санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст “шургуулж” дөнгөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Т.Батмөнх нь өөрийнх нь тухай мэдээлэх бүрт хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил гэр бүлийнх нь бизнесийн талаар биднийг мэдээлэхэд эзэмшиж, өмчилж байгаа газартаа огцом өөрчлөлт оруулаад зогсохгүй, эхнэрийнхээ сургуультай хань хамааралгүй мэт харагдуулахаар хөрөнгө орлогын мэдүүлэгт нь өөрчлөлт орсон байна. Тэрбээр эхнэрийнхээ сургуультай хамааралгүй харагдах гэж байгаад ЭМПИПИ Хоршооны 500 хувьцааг 10 000 000 төгрөгөөр худалдан авч ойролцоогоор 2.8 хувийг эзэмшдэг…
Зохиогч: cool
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т. БАТМӨНХ болон түүний удирдлага доор ажиллаж байгаа хүмүүс төсвийн мөнгийг хэрхэн үргүй зарцуулж байгаа талаар бид мэдээлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад Т.Батмөнх өөрийнхөө хүүг Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн албанд төрсөн хүүгээ оруулсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл азтай аавын хүүгийн ордог газарт дарга аавтай бол ногоон гэрлээр орж болдог гэдгийн жишээ боллоо хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид жиг жуг гэлцэж байна. Аав нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, хүү нь санхүүгийн албанд ажиллахаар “цус ойртож”, “идэж уух” нь ихсэх нь гэх хардлага байгааг онцлон ярих хүмүүс ч байна. Би энэ талаар эргэж мэдээлэх болно.
Өнөөдөр /2026.02.16/ сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр “Uvertura” хамтлагийн ахлагч, “Анир” поп оркестрын гүйцэтгэх захирал Г.Пүрэвдавга АЛТАНГАДАС одон хүртэв. Г.Пүрэвдагва нь “Uvertura” хамтлагийн болон уран бүтээлчдийн 10 000 гаруй дууны найруулгыг хийж, урлагт 20 гаруй жил зүтгэж байгаа уран бүтээлч юм.
Эрдэнэт үйлдвэр бол нийт Монголчуудын өмч юм. Тэр ч утгаараа уг үйлдвэрийн орлого, зарлага бүх цаг үед олон нийтийн анхааралд өртсөөр ирсэн. Учир нь тус үйлдвэрт ажиллаж байсан дарга нар тендер будлиантуулдаг, мөнгө идэж уудаг гэх асуудал байнга гаргадаг бөгөөд энэ буухиаг өнөөгийн дарга нар ч үргэлжлүүлсээр байгаа тул олон нийт хяналт тавьдаг. Тухайлбал, Эрдэнэт хотын оршин суугч, Монгол улсын иргэн н.Болдбаатар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнх гэгч том толгойлон улсыг тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийг хохироож байгаа талаар шүгэл үлээсээр байгаа. Тодуулбал, Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн онд буюу 2025 онд гинжит бульдозер нийлүүлэх тендер зарласан бөгөөд уг тендерт нь “Майнас ап” ХХК…
Цахим орчинд дур булаам төрх, эелдэг хоолойгоор олон дагагчтай болж чадсан бүсгүйчүүдийн нэг бол Венус йога студийн багш Б.Ариунзаяа. Гэвч тэрбээр өсөж явсан нэр хүндээ нэг скоч хулгайлснаар “шаварт унагасан”. Энэ талаар нь олноо Дух хэмээн алдаршсан Б.Цэцэг анх олон нийтэд хүргэж, өнөөх хөөрхөн эгдүүтэй багш нус, нулимстайгаа хутгалдан байж уучлал гуйж байсан цаг саяхан. Олон нийт түүний тайлбарыг үзээд уучлах нь битгий хэл өөрийгөө л өмрөөд байх юм, хулгай л бол хулгай гэх мэтээр шүүмжилж байсан бөгөөд энэ дуулиан тэгс гээд намжсан. Харин Б.Ариунзаяа гэнэт л цахим орчинд шүүхдэнэ нэр төрөө сэргээлгэнэ хэмээн үзэл бодлоо илэрхийлэх болжээ. Улмаар алаагүй…
УИХ-ын гишүүн П.Сайнзориг 2026.02.05-06-нд шилжих шөнө бусдад зодуулсан байна. Түүнийг зодсон хүн нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван аж. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг эхэлж Б.Хурцын хүү Х.Тайванг цохиж хамрыг нь хугалснаас үүдэн уг зодоон эхэлсэн аж. Уг зодооны үеэр П.Сайнзориг болон Б.Хурцын хүү Х.Тайван нар согтуу байсан гэх мэдээлэл байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. А.Баярмаа
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг, Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон “Про” театрын уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ хүргэх гэж байна. “Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн…
Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн даргаар Д.Долгормаа гэх эмэгтэй 2022 оны тавдугаар сард түр орлон гүйцэтгэх даргаар томилогдов. Гэвч энэ эмэгтэйн томилгоо анхнаасаа хууль бус, мерит зарчим алдагдсан гэдгийг албан эх сурвалж баталсаар байсан гэдгийг тус төвийн ажилтнууд ярьсаар байхад 2024 онд жинхэлсэн байгаа юм. Мордохын хазгай гэгчээр хууль бусаар томилогдсон цагаасаа эхлэн Д.Долгормаа нь дураараа дургиж, шинэ албан тушаал гаргаж найзуудаа томилж, ганц байгаа түргэний машиныг хувьдаа ашиглаад зогсохгүй нотлох баримт хуурамчаар үйлдэн Эрүүл мэндийн даатгалын газраас их хэмжээний мөнгө авсаар байгаа аж. Тиймээс уг үйлдлийг шалгуулахаар АТГ-т нэр бүхий иргэд хандаад байгаа аж. Тодруулбал, Д.Долгормаа нь код…
Иргэн таны төлсөн татвараар төсөв бүрддэг. Харин төсвийн мөнгөөр аялж зугаалж байгаа нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж байгаа тохиолдол хэд хэд гарсантай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын тамгын газрын алба хаагчид, Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид хамтдаа Малайз улс руу “аялангаа ажилласан”, “архидан согтуурангаа туршлага судалсан” гэх мэдээлэл байна. Ингэхдээ тэд ажлаасаа чөлөө аваагүй бөгөөд гадагшаа явсан гэдгээ нууцалсан байна. Улмаар олны хэл амнаас эмээж байнга онлайн байж цахимаар ажлаа хийсэн гэдгийг НЗДТГ-ын ажилчид ярьсаар байна. Тодруулбал, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Бямбадоржийн Билгүүн гэгч нь уг гадаад томилолтод явж байгаа ажилчдыг гар утсаа рүүминг үйлчилгээтэй болгож…
“Ноорог” медиагийн үүсгэн байгуулагчдын нэг О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэлээр прокуророос найман жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчилж, хэргийг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2026.01.12-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Улмаар хэргийг прокурорт буцаасан байна. Хэргийг эргэн сануулбал, 2024 оны есдүгээр сард түүний хамтран амьдрагч болох Т нь гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан байжээ. Уг хэрэгт түүний хамтран амьдрагч О.Уламсайханыг холбогдуулан шалгаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 10.4.1 буюу “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” зүйл…
