Шаравжамцын Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх бэлтгэл, шалгаруулалтаа үргэлжлүүлж, дөрөв дэх багийн workout-д оролцжээ.
Тэрбээр өмнө нь хэд хэдэн багийн анхааралд багтаад байсан бол энэ удаа Dallas Mavericks-ийн драфтын өмнөх бэлтгэлд оролцсон байна. NBA-ийн багууд драфтын өмнө ирээдүйтэй залуу тоглогчдыг урин оролцуулж, ур чадвар, биеийн хүч,бэлтгэлжилт зэргийг үнэлдэг.
2026 оны NBA Draft АНУ-ын цагаар 6-р сарын 23, 24-нд Нью-Йорк хотын Barclays Center-т болох бөгөөд Монголын цагаар 6-р сарын 24, 25-ны өглөө эхэлнэ.

