Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа
Мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ06/16/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.06.16) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг Монгол Улсад дахин айлчилж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Монгол Улс болон ДЭМБ-ын олон жилийн хамтын ажиллагаа эрүүл мэндийн бодлого, халдварт болон халдварт бус өвчний хяналт, анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм.

Улсын Их Хурал 2024 онд эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, үр дүнд нь ДЭМБ-ын туслалцаатайгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийсэнд сэтгэл хангалуун байна гэлээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукала, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын орчныг боловсронгуй болгох асуудлыг талууд хөндөж, эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, санхүүжилтийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд чиглэсэн бодлогыг дэмжих талаар санал солилцов. Монгол Улс Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон салбарын бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлага, техникийн зөвлөмжийг үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт дарга илэрхийллээ.

Дэлхий дахинаа нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг нь эрүүл мэндийн салбарт олон талт нөлөө үзүүлж, сорилт болж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, эдгээр асуудлыг бүс нутгийн түвшинд хамтран хэлэлцэх, шийдвэрлэх шаардлага нэмэгдэж байгааг онцолсон.

Энэ хүрээнд Монгол Улс Азийн орнуудын парламентын хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн уялдаа холбооны асуудлаар олон улсын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилга дэвшүүлж буйг танилцуулаад, ДЭМБ-ын зүгээс бодлого, судалгаа, техникийн зөвлөмжөөр дэмжин ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн 2026 онд Камбожийн Хаант Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын парламентын төлөөллийг оролцуулахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтээрээ өвдөхгүй байх чиглэлд алсын хараагаа тодорхойлж, эрүүл мэндийн салбарын чухал хууль тогтоомжийг хэлэлцэж буйг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукала онцоллоо. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ахиц дэвшил гарсныг тэрбээр дурдаад, ДЭМБ-ын зүгээс бодит байдалд нийцсэн, хэрэгжихүйц хууль тогтоомж батлахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг тэрбээр уулзалтын үеэр дурдав.

Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбараар хязгаарлахгүйгээр хүний хөгжил, тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026
Leave A Reply Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.