“Married at First Sight Mongolia” шоуны шинэ улирал үзэгчдийг алмайруулсан сонголтоор эхэллээ. Crush Bash хамтлагийн гишүүн Батука, модель Хүслэн нар анхны уулзалтаараа хуримын танхимд учирч, олны анхаарлыг татав.
Сошиал орчинд тэдний өмнөх амьдралын талаар төрөл бүрийн яриа өрнөөд байна. Батука өмнө нь гэр бүлтэй байсан бол Хүслэн реппер Don Dior-той холбоотой байсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй.

