Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээний эрэгтэйчүүдийн -59 кг-ийн жинд Монгол Улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Даваа-Очирын Жигмэд амжилттай оролцож, 153 кг жин шахан мөнгөн медаль хүртлээ. Тус жинд хүчтэй өрсөлдөгчидтэй эн тэнцүү өрсөлдөн Д.Жигмэд ийнхүү хоёрдугаар байранд шалгарч, Монголын пара пауэрлифтингийн нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө. Энэхүү тэмцээн нь 2026 оны 1-р сарын 17–18-ны өдрүүдэд Токио хотын Plaza Heisei ордонд болж, Японы Пара пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан олон улсын чанартай нэр хүндтэй тэмцээн юм. Д.Жигмэдийн энэхүү амжилт нь ирэх томоохон олон улсын тэмцээнүүдийн өмнөх чухал бэлтгэл, урам зориг…
Зохиогч: cool
Монгол улсын арав гаруй иргэн Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 13.14.1 хэсэг Үндсэн хууль зөрчиж байгаа гэх утга бүхий мэдээлэл гаргасан. УГ мэдээллүүдийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар 2025.11.24-25-ны өдрүүдэд болж хэлэлцсэн юм. Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг…
Өнөөдөр /2025.12.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шүүх хурал боллоо. Шүүхэд хандаж яллагдагч нарын өмгөөлөгч нараас “… шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү…” гэх агуулга бүхий хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгүүлэх хүсэлт гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Улмаар гэм буруугийн хурлыг 2026.01.14-нд…
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна. Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм. Жүжгийг арванхоёрдугаар сарын 27, 28-нд 13:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д тоглоно. “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс, мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99648092, 99999072 дугааруудаас авах боломжтой.
2025 оны “Latin Formation” бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Австри улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг Монголчуудын өөрсдийн дэглэн найруулсан бүжгээрээ дөрөвдүгээр байрт шалгарч, финалын цом гардсан нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орнуудын дэглээчдийн дараа эрэмбэлэгдсэн нь монгол хүний оюуны бүтээлийн дэлхийн үнэлгээ боллоо. Уг бүжиг нь “Agape – When Love Dances” нэртэй бөгөөд дэглээчид Д.Батсайхан, Н.Онондарь нарын бүтээл юм. “Star” хамтлагийн 16 тамирчин энэхүү бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд, хүчтэй өрсөлдөөн дунд амжилттай гүйцэтгэлээ. Сүүлийн жилүүдэд “Star” хамтлагийн бүжигчид эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж, монгол хүний уран сэтгэлгээ, бүжгийн…
Өмгөөлөгч хүн үндсэн хуульт ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг хангах, хуулийн засаглалыг тогтооход хараат бус өмгөөлөгч мэргэжилтэн чухал болохыг бүрнээ ухамсарлаж; Иргэн, хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хуулийн хүрээнд шударгаар хангах мэргэжилтэн болохоо нотлон; Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцааг хүртээмжтэй байлгах, хуулийн засаглалыг төгөлдөржүүлэхийг байнга эрмэлзэж; Мэргэжилдээ үнэнч, зарчимч, ёс зүйтэй байдаг. Гэтэл зарим мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нарын хувьд ёс зүйгээ зөрчин, мэргэжлийн үйл ажиллагаандаа өөртөө давуу байдал үүсгэж, үйлчлүүлэгчээ хохироох тохиолдол гарсаар байна. Өөрөөр хэлбэл, Өмгөөлөгчийн ур чадвар дутаад үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй бус санаа зорилготойгоор өөртөө…
Эрдэнэтийн мисс, дуурийн дуучин бүсгүй Э.Адъяасүрэн сошиалд өнгө зүс гоёхон өөрийн дүр төрхөөрөө аль хэдийнэ нөлөөлөгч болсон. Цэцгийн дэлгүүрийн хээнцэр эзэгтэй, дуучин бүсгүй хэв маягаа эвдэж олныг алмайруулам шинэ уран бүтээл цацжээ. Өмнө нь нийтийн болон дуурийн дуучид ингэж амжилттайгаар хагас нүцгэн дебют хийж байсангүй. Бид ер нь “Нүдэнгоо” дуунаас хойш шархалсан байлаа шүү дээ. Э.Адъяасүрэн дуучид дундаа хамгийн өндөр нуруулаг басхүү царайлаг, фитнес модель, загвар өмсөгч шиг гоолиг зэгзгэр. Дуурийн дуучин мөртлөө халуухан бүсгүй гэвэл бид “Пэнтхаус” цувралын Чон Сожины дүрээр төсөөлдөг. Манай монгол дуучин бүсгүй үнэндээ дутах юм алга аа. Удахгүй Э.Адъяасүрэн дуурийн дуугаа дуулахдаа имиж бүрдүүлэлт нь…
Ажлаас гарсан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалингийн зөрүүг өнөөг хүртэл олгоогүй асуудал газар авч, ШЕЗ хууль ёсны үүргээ биелүүлэхгүйгээр эрхийг нь зөрчиж байгаа асуудлаар шүүхийн байгууллагад ажиллаж байсан иргэд “шүгэл үлээлээ” Тодруулбал, 2021.01.15 – Монгол Улсын Их Хурал шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын цалинг ХОЁР дахин нэмэгдүүлэх 03 дугаар тогтоол баталж, 2022.01.01-ээс хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. 2022.01–05 сар – Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авалгүй, ажилласан хугацааны цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй. 2024 онд – Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, захиргааны акт гаргах үүргийг даалгасан. Шийдвэр хүчин төгөлдөр болсон. 2025 он – ШЕЗ ажиллаж байгаа болон хүүхэд асарч байгаа ажилтнуудад…
Зургийн тайлбар: GIJC25 чуулганд Монголоос Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глобинтернэшнл төв, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Сэтгүүл зүйн “Үүр” төвийн төлөөлөл оролцож байна Куала Лампур дэлхийн 135 орноос ирсэн 1500 гаруй сэтгүүлчид үзэл бодлоо хуваалцан, үнэний төлөө хамтран тэмцэх бодит арга замуудыг эрэлхийлсээр байна. Global Investigative Journalism Conference буюу GIJC25 нь зөвхөн сургалт, уулзалт биш, харин дэлхий даяар дарамт шахалттай, эх сурвалжийн хамгаалалтгүй нөхцөлд ажиллаж буй мянга мянган сэтгүүлчдийн тулгуур цэг болж чадсан юм. Хөтөлбөрийн агуулга уламжлалт эрэн сурвалжилга, өгөгдөлд суурилсан сэтгүүл зүй, авлига, мөнгөний мөрийг мөшгих, хүний эрхийн хохирлыг зогсоох зэрэг уламжлалт гол сэдвүүдээ хадгалахын хамт хиймэл оюун ухаан, байршлын…
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээний Global Investigative Journalism Conference энэ жил анх удаа Ази тивд болж байна. GIJC нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ур чадваруудыг бэхжүүлэх, орон орны сэтгүүлчдийн хамтын ажиллагааг тэлэх, сүүлийн хоёр жилд хийсэн гайхалтай бүтээлүүдээ танилцуулж харилцан суралцах, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, цахим аюулгүй байдал, техник технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахад бэлтгэх ерөнхий агуулга дор чуулж ирсэн. Энэ удаагийн гол сургалт нь дата дээр суурилсан эрэн сурвалжилга хэрхэн хийх, нээлттэй эх сурвалжийг нягталж шалгах, геомэдээллийн арга хэрэгсэл ялангуяа сансраас хэрхэн мэдээлэл шалгаж дата бүтээх, хил давсан хамтын эрэн сурвалжилга хөгжүүлэх арга дээр төвлөрч байна. Мөн сэтгүүлчдийн…
