Өмгөөлөгч хүн үндсэн хуульт ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг хангах, хуулийн засаглалыг тогтооход хараат бус өмгөөлөгч мэргэжилтэн чухал болохыг бүрнээ ухамсарлаж; Иргэн, хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хуулийн хүрээнд шударгаар хангах мэргэжилтэн болохоо нотлон; Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцааг хүртээмжтэй байлгах, хуулийн засаглалыг төгөлдөржүүлэхийг байнга эрмэлзэж; Мэргэжилдээ үнэнч, зарчимч, ёс зүйтэй байдаг.

Гэтэл зарим мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нарын хувьд ёс зүйгээ зөрчин, мэргэжлийн үйл ажиллагаандаа өөртөө давуу байдал үүсгэж, үйлчлүүлэгчээ хохироох тохиолдол гарсаар байна. Өөрөөр хэлбэл, Өмгөөлөгчийн ур чадвар дутаад үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй бус санаа зорилготойгоор өөртөө давуу байдал үүсгэсэн байна.
Тухайлбал өмгөөлөгчөөр 20 гаруй жил ажилласан гэх эмэгтэй үйлчлүүлэгчийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээхээр гэрээ байгуулсан хэрнээ нөгөө талд давхар ажиллаж өөртөө давуу байдал үүсгэж хохирсон хүнийг нэмж хохироосон байх юм. Тэрбээр үйлчлүүлэгчдээ “… Миний аав ээж хуулийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Нөхөр маань цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж мөн л тэтгэвэртээ гарсан. Одоо ч цагдаагийн байгууллагад нэр нөлөөтэй. Манай хамаатны ах, дүү хамаатан садан тагнуул, цагдаа, прокурорын байгууллагад ажиллаж байгаа гэх зэргээр итгэл олж авдаг ба бид хуулийн байгууллагуудыг атгаж байгаа болохоор чамд цэвэрхээн тусалж чадна” хэмээгээд нэг үйлчлүүлэгчээс хамгийн багадаа 40 000 000 (40 сая) төгрөг авдаг байна. Улмаар үйлчлүүлэгчээсээ мөнгө аваад үйлчлүүлэгчийг нь хохироосон талд очиж, эхлээд сүрдүүлнэ дараа нь нэг тал болж мөнгө салгаж аваад сурчихсан, үүнийгээ амьдрах арга хэрэгсэл болгосоор багагүй хугацаа үджээ. Ингэснээр хохирсон иргэн өмгөөлөгчийнхөө хохирогч болж байгаа юм.
Үйлчлүүлэгчээ хохироосон энэ үйлдлийг мэдсэн иргэн гэрээгээ цуцлах гэхэд утсаа авахаа больж, сүүлдээ “…хэрэг зохиож тохно, …чи намайг ална гэлээ, миний ээжийг алах гэж тагнаж чагналаа гэх мэтээр үйлчлүүлэгчийнхээ огт хэлээгүй үгийг хэлсэн болгож хийгээгүй, үйлдлийг хийсэн болгож заналхийлж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл бүтэн хоёр жилийн турш ганц л удаа мэдүүлэгт цуг суугаад 50 сая төгрөг авч, үйлчлүүлэгчээ хохирсон дээр нь нэмж хохироосон байгаа юм.
Хохирсон үйлчлүүлэгч “…Та яагаад миний хэргийг анхаарахгүй, үл ойшоож, хохирогчоор татагдсан хэргийг хаалгаж намайг хохироож байгаа юм бэ?” гэж асуухад одоо нэмээд 50 саяыг өгчих прокурорт өгөөд хэргийг чинь сэргээлгэж болно, одоо жинхэнээсээ ална нөгөө тал чинь мөнгөтэй хүмүүс байна лээ. Мөнгөтэй хүмүүс чинь тэгнэ ш дээ гэх мэтээр элдэв юм ярьдаг байна.
Дээрх өмгөөлөгч нь ганцхан үйлчлүүлэгчийг ийнхүү хохироогоод байгаа биш.
Өөр арав гаруй хохирогч байгаа.
Тухайлбал, нэг үйлчлүүлэгчийнхээ хохирсон эрх ашгийг хамгаалахаар иргэний хэргийн шүүхэд оролцохоор болж гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүнг эс хамааран эхний ээлжинд 40 000 000 сая төгрөгийн хөлсөө урьдын адил урьдчилж бөөнд нь авсан байгаа юм. Улмаар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах бус эрх зүйн байдлыг нь огцом дордуулж, иргэний хэргийн шүүх дээр байсан хэргийг нь үйлчлүүлэгчидээ огт мэдэгдэлгүйгээр түдтгэлзүүлээд, эрүүгийн хэргийн яллагдагч болгожээ. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийнхээ эсрэг нөгөө талтай хамтран ажиллаж үйлчлүүлэгчээ хохироожээ. Энэ талаар үйлчлүүлэгч гомдол мэдүүлэхэд “… чи эсрэг талын үндэслэлгүй нэхэмжилсэн их хэмжээний мөнгийг бөөнд нь өг тэгэхгүй бол чи шоронгийн тав болно” гэж дарамталж “…эсвэл би прокурортой ярьсан байгаа чи нэмээд 50 сая төгрөг өгвөл би эрүүгийн хэргийг хаалгаж чадна” гэж хээв нэг ярьдаг байгаа юм.
Энэ мэтчилэн хувьдаа бизнестэй боломжтой хувь хүн, аж ахуй нэгжүүдийг өөрийн зангандаа оруулж тэдэнд эцэс төгсгөлгүй үлгэрээ ярьж шимэгчилж амьдралын эх үүсвэрээ болгосон өмгөөлөгч эмэгтэйг мэргэжил нэгтнүүд нь анзаарсан ч үг дуугүй өнгөрдөг байна.
Ийм байдлыг Монголын өмгөөлөгчдийн холбоо, хуульчидын холбоо анхааралдаа авах хэрэгтэй байна.
Энэ бол нэр бүхий өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил. Өмгөөлөгч хүний ёс зүйн талаар “Хуульчийн ёс зүй, түүнийг тодорхойлох шалгуур үндэслэл” илтгэлдээ Х.Тэмүүжин “Албаны болон мэргэжлийн ёс зүй” гэж бусдын нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийг хангах үйл ажиллагаа явуулахаар эрх /эрх мэдэл/ олж авсан этгээд, эрх олгосон бүтцийн сонирхлыг өөрийн болон бусад хөндлөнгийн сонирхлын дээгүүр тавьж, эл зан суртлаа албаны /мэргэжлийн/ үйл ажиллагаандаа мөрдлөгө болгохыг ойлгоно” хэмээн тодорхойлжээ. Гэвч тухайн өмгөөлөгч ийнхүү ажиллаж чадалгүй ёс зүйн алдаанаасаа гадна гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргасаар байгаа аж. Өөрөөр хэлбэл энэхүү өмгөөлөгч ёс зүйн олон заалтыг зөрчөөд зогсохгүй
- Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах
- Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах
- Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл.Заналхийлэх зэрэг заалтуудыг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдиийг гаргасаар байна.
Энэ бүхэн нь баримттай бөгөөд үйлчлүүлэгчид нь нэгдэж баримтуудыг дэлгэн Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаж хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.
Монголын өмгөөлөгчдийн нэр хүндийг уландаа гишгэсэн энэхүү өмгөөлөгчийн хууль бус, ёс зүйгүй үйлдлүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

