Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Судлаач С.Номынбаясгалан: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, үг хэлсэн, шүүмж өрнүүлсэн иргэн хохирох учиргүй
Мэдээ

Судлаач С.Номынбаясгалан: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, үг хэлсэн, шүүмж өрнүүлсэн иргэн хохирох учиргүй

coolНийтэлсэн: cool12/22/2025Сэтгэгдэл байхгүй8 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын арав гаруй иргэн Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 13.14.1 хэсэг Үндсэн хууль зөрчиж байгаа гэх утга бүхий мэдээлэл гаргасан. УГ мэдээллүүдийн дагуу Үндсэн хуулийн цэцэд  маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар 2025.11.24-25-ны өдрүүдэд болж хэлэлцсэн юм. Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэн, Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор ҮХЦ-д хандан мэдээлэл гаргасан иргэн Монголын Криминологичдын холбооны судлаач, хууль зүйн магистр (LL.M), С.Номынбаясгалантай ярилцлаа.

 

– ҮХЦ-д эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасуулахаар мэдээлэл гаргасан талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу?  Энэ өдрийн мэнд. Юуны өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалтын талаар товчхон дурдах нь зүйтэй болов уу.

Хууль тогтоогч хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан. Ийнхүү хуульчлан тогтоохдоо үндэсний эрүүгийн хууль тогтоомжид тавих Үндсэн хуулийн шаардлагад нийцээгүйгээр зохицуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, худал мэдээлэл тараах гэмт хэргийн хууль зүйн шинжийг тодорхойлохдоо хууль тогтоогч хүлээн зөвшөөрөх боломжгүй алдаа гаргасан. Уг алдаа нь нэг талаас, сэтгүүлчийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад болох төдийгүй; нөгөө талаас, Монгол Улсын нийт иргэдийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд баталгаажуулагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх болон мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлах хэрэгсэл болох эрсдэлтэй байна. Жишээлбэл нийгэмд тогтсон аливаа ойлголтыг цааш нь түгээх, дамжуулах эсвэл төр, түүнийг төлөөлсөн байгууллага, албан тушаалтныг албан тушаалтных нь хувьд шүүмжлэх, хардах, сэрдэх асуудал хязгаарлагдах нөхцлийг бий болгож байна. Энэ ч утгаар, худал мэдээлэл тараах гэмт хэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх үндсэн эрхээ эдэлснийхээ төлөө хэн ч хууль хяналтын байгууллагад шалгагдах боломжтой юм. Тийм учраас би, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд ямар нэгэн шалгуулгүйгээр олгосон Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэн нийтийн эрх ашигт харшилж байна гэж мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийг шууд үйлчилдэг эрх зүй болгоход иргэн бүрийн энэ мэт оролцоо чухал шүү дээ.

– Хуульч, сэтгүүлч, судлаачаар ажилладаг арав гаруй иргэн ҮХЦ-д мэдээлэл гаргасан. Мэдээлэл гаргасан бусад иргэн таниас өөр өнцгөөр мэдээлэл гаргасан уу?

-Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэд өөр өөрсдийн байр суурь, үндэслэлээ тус бүртээ илэрхийлж байсан. Миний хувьд, илүүтэйгээр академик ашиг сонирхолтойгоор оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдох асуудлыг салбар эрх зүйнүүдийн (Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй гэх мэт) огтлолцол дээр авч үзэх, авч үзүүлэхийг хичээсэн болно. Ийнхүү авч үзснээр Хэвлэл мэдээллийн эрх зүйн онцлог, түүний амин сүнс болсон үндсэн асуудлуудыг хөндөх замаар үндэсний эрх зүйн тогтолцоонд хэвлэл мэдээллийн эрх зүйн эзлэх байр суурийг Үндсэн хуулийн цэцийн практикт бэхжүүлэх явдал байв. Учир нь бусад салбар эрх зүйг бодвол хэвлэл мэдээллийн эрх зүй бол шинэхэн салбар эрх зүй тул энэ салбар эрх зүйд холбогдох Үндсэн хуулийн маргааны шинжтэй зарим зүйлүүд орхигдох эрсдэлтэй байдаг.

Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн Д.Оросоо, Л.Галбаатар, Б.Пүрэвсүрэн зэрэг хуульч судлаачид цөөнгүй бий. Эдгээр хуульч судлаачид маргаанд оролцоод зарим нь мэдээлэл гаргагч, зарим нь өмгөөлөгч гээд явцгаасан. Энэ нөхцөл байдлаас улбаалан энэ маргаанд хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч судлаачдын /салбар дундын асуудлаар мэргэшсэн шинжээч болох/ хүний нөөц хомс гэдэг нь харагдаж байсан.

-ҮХЦ-д уг маргааныг хэлэлцэх үеэр нийт 12 хавтаст хэрэг болсон гэсэн? Тал талаас нь судалсан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Энэ маргаанд холбогдох асуудлыг өмнө дурдсанчлан салбар эрх зүйнүүдийн огтлолцол дээр авч үзснээрээ онцлогтой болсон гэж би хувьдаа үзэж байгаа. Энэ бүх хэргийн материалуудыг цуглуулсан нь эцсийн хэвлэлийн мэдээллийн эрх зүй гэх салбарыг үндэсний эрх зүйн тогтолцоонд бэхжүүлэх, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйл болсон гэж үзэж байна. Учир нь хэвлэл мэдээллийн эрх зүй гэдэг бол маш олон салбар эрх зүйн огтлолцол дээр буюу олон тооны хууль тогтоомжоос бүрдэж байгаа өвөрмөц салбар гэдгийг онцлох хэрэгтэй. Тийм ч учраас энэ хэмжээний баримтуудыг цуглуулах, цугларах хэрэгцээ шаардлага үүссэн гэж бодож байна.

-Таны хувьд нийслэл дэхь бүх цагдаагийн хэсэг болон прокурорын байгууллагаар орж мэдээлэл авсан гэсэн. Энэ талаараа? Энэ нь яг ямар ач холбогдолтой талаар?

-Тийм ээ. Холбогдох бүх материалаа Үндсэн хуулийн цэцэд нотлох баримт болгож өгсөн байгаа. Товчхондоо бол худал мэдээлэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ямар тодорхой ажил энэ хугацаанд хийсэн бэ гэдгийг прокурор, цагдаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдээс тодруулсан юм. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллагаас бусад байгууллагууд хангалтгүй ажилласан байна гэсэн ерөнхий дүгнэлтийг хийж болохоор байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаархи мэдээ мэдээлэл хомс байхад хүргэж болох юм. Нийгэмд аль хэдийн урт хугацаанд тогтсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар аливаа хэлбэрээр түгээж, дамжуулсныхаа төлөө гэмт хэрэгтэн болох эрсдэл байна. Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дан ганц цагдаагийн байгууллага гэлтгүй бусад прокурор, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс үе шаттай, уялдаа холбоотойгоор тодорхой ажлуудыг хиймээр санагдаж байна.

 

-ХЭҮК, Amnesty, НҮБ зэрэг байгууллагууд Эрүүгийн хуулийн 13.14.1 нь хүний эрхийг зөрчиж байгаа талаар удаа дараа дурьдсан гэх мэдээлэл байна?

-Хэргийн материалаас гадна зарим мэдээлэл гаргагчдын хувьд нийтийн ашиг сонирхлын “өмгөөллийн хавтаст хэрэг”–т ХЭҮК болон Эмнести гэх мэт байгууллагаас ирүүлсэн холбогдох материалууд бол байсан.

-Хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчихгүй гэж тангараг өргөдөг хэрнээ өөрсдөө Үндсэн хуулиа зөрчснийг судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Хууль тогтоох үйл ажиллагаа хангалттай хэмжээнд салбар дундын судалгаа хийхгүй, иргэд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал байгааг харуулж байна. Ер нь асуудлыг нэг талаас нь бус, харин хэд хэдэн талаас нь авч үзэх нийгмийн хэрэгцээ шаардлага өнөөдөр аль ч салбарт үүсч байна.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, үндэсний эрүүгийн хууль тогтоомжид тавигдах Үндсэн хуулийн шаардлага гэх шалгуурын тухай ойлголтыг хууль тогтоох үйл ажиллагаанд дорвитой гаргаж, суулгаж өгөөгүйгээс өнөөдрийн Үндсэн хуулийн маргаан үүсэх болсон гэж харж байна.

-Монгол улсад өмнө нь хэрэгжиж байсан эрүүгийн хуулиудад худал мэдээлэл гэж заасан байсан уу?

-Худал мэдээлэл тараах гэсэн бие даасан өвөрмөц гэмт хэрэг бол 2020 онд эрүүгийн хуульд анх удаа хуульчлагдсан. Түүнээс өмнө эрүүгийн хуулиудад гүтгэх гэсэн бие даасан гэмт хэрэг байсан. Тэгэхээр худал мэдээлэл тараах гэмт хэрэг болон гүтгэх гэмт хэрэг хоёр нь хоорондоо ялгаатай тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Энэ нь энэ төрлийн гэмт хэргийг тодорхойлсон хууль тогтоогчийн үзэл санаа, санаа зорилгоос илэрхийлэгдэж байна.

-Тэгвэл 2020 оны Эрүүгийн хуульд худал мэдээлэл гэх заалтыг хууль тогтоогч санаатайгаар алдаа гаргаж батлуулсан  гэсэн үг үү?

-Хууль тогтоогч ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцох, эс тооцох нь түүний онцгой бүрэн эрхийг асуудал. Гэхдээ энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд батлагдаж буй хууль тогтоомжид тавих Үндсэн хуулийн шалгуурын асуудал байх учиртай. Гэтэл хууль тогтоох үйл ажиллагаанд энэхүү шалгуур, шаардлагын онолын асуудал орхигдож ирсэн байна. Жишээ нь энэ худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалтаас харж болно.

-Судлаачид худал мэдээлэл гэдгийг хэрхэн тодорхойлж байсан бэ?

-Би бол худал мэдээлэл гэх ойлголт нь дотроо mis, dis, mal гэсэн 3 төрөлтэй. Эдгээр нь бас дотроо ялгаатай агуулгатай.

-Олон улсын жишигт эрүүгийн хуулиасаа хасаад иргэний хэргийн шүүхийн журмаар хэлэлцдэг болж байгаа гэсэн?

-Энэ асуудалд улс орон болгон өөрийн орны онцлогт тохируулан ялгамжтай авч үзэж байгаа. Энэ асуудлыг гэмт хэрэг тооцох эсвэл тооцохгүй байх зэрэг нь төрийн бодлогын асуудалд хамаарна.

-Ер нь энэ төрлийн асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ?

-Монголд Монгол хууль л үйлчилнэ. Тиймээс монгол хууль нь монгол хүнд, монголын нийгэмд, монгол ёс уламжлалд, монголчуудын амьдралын хэв маягт нийцсэн байх ёстой. Тэгэхээр энэ хувилбарт тохирсон хууль зүйн шийдлийг эрэлхийлэх нь зүйтэй болов уу. Хууль тогтоогч энэ асуудлыг гэмт хэрэгт, эсвэл зөрчилд тооцох, цаашлаад иргэний журмаар шийдвэрлэх гэх зэргээр ямар ч хувилбарыг баримталсан эцсийн эцэст үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, үг хэлсэн, шүүмж өрнүүлсэн иргэн хохирох учиргүй юм.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Онцлох ярилцлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.